
Бүсгүйчүүд төдийгүй залууст тулгардаг томоохон асуудлын нэг нь илүүдэл жин байдаг бөгөөд жингээ хасахын тулд төрөл бүрийн арга ашиглах нь бий. Гэтэл энгийн усны тусламжтайгаар бид сард 6-8 кг хүртэл жин хасах боломжтой байдаг гэнэ. Ингээд усыг хэрхэн зөв ууж, жингээ хасаж болох талаар зөвлөгөөг бид танд хүргэе.
1. Усны дэглэм гэж юу вэ?
Уг дэглэмийн үндсэн зорилго нь өдөрт бага багаар олон удаа хооллохоос гадна илчлэгийнхээ хэмжээг 1200-1500ккал хүртэл буулгах явдал юм. Өөрийн хэрэглэж буй илчлэгийн хэмжээг та өөрөө тооцоолж гаргах боломжтой төдийгүй онлайн тооцоолуурыг ч ашиглаж болно. Үүнээс гадна гурилан бүтээгдэхүүн, амттан, утсан хүнс, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ус, ундаа, согтууруулах ундаа зэргийг хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.
2. Хэрхэн усаа зөв уух вэ?
Өглөө сэрмэгцээ хоёр аяга усаа ууна. Харин дараа нь 2 цаг тутам нэг аяга ус уух бөгөөд хоол идэхийн 15-20 минутын өмнө болон хоол идсэнээс хойш 2 цагийн дараа ус уугаарай. Харин хоол идэж байхдаа огт ус ууж болохгүй. Өлсөх болон цангах дохио ерөнхийдөө ижилхэн илэрдэг учир нэг удаа өлсөх мэдрэмж төрөх үед 2-3 аяга ус уугаарай. Өдөрт уух усны хэмжээгээ тооцоолохдоо нэг кг тутамд 30 мл ус байхаар бодох ч зуны халуун улиралд энэ хэмжээг 60 мл болгож нэмж болно. Хүсвэл усандаа бага зэрэг нимбэгийн шүүс хийх боломжтой.
3. Усны дэглэм барьснаар ямар үр дүнд хүрэх вэ?
Нэг удаа 3 хоногийн усны дэглэм бариад та үр дүнд хүрнэ гэвэл үгүй бөгөөд анх удаа дэглэм барьж байгаа бол сард нэг удаа барих нь зүйтэй. Харин нэг сарын турш үргэлжлэх дэглэмийн хувьд сард 6-8 кг хасах боломжийг бүрдүүлнэ.
4. Усны дэглэмийн эерэг тал
Усны дэглэмийн ачаар өөх хайлах процесс хурдсахаас гадна бодисын солилцоо сайжирч, бие организм бүхэлдээ цэвэрлэгдэнэ. Үүнээс гадна өлсөх мэдрэмжээ усаар дарж сурснаар нүүрс ус ихтэй бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж чадна. Дэглэм барьж эхэлснээс 4 хоногийн дараа жин бага багаар хасагдаж эхлэх болно.
5. Усны дэглэмийн сөрөг тал
Мэдээж, хэвийн хэмжээгээр уух тохиолдолд усны дэглэм таны биед ямар ч сөрөг нөлөөг авчрахгүй. Харин хэтрүүлэн хэрэглэвэл дотор муухайрах, бөөр өвдөх, хавагнах гэх мэт сөрөг зүйлс ажиглагдана.
6. Усны дэглэмийг хэн барьж болохгүй вэ?
Бөөрний өвчтэй, чихрийн шижин өвчтэй, цусны даралт ихтэй, үрэвсэлт өвчинтэй үед усны дэглэмийг барьж болохгүй. Хэрвээ та дээр дурдсанаас гадна өөр төрлийн архаг, хууч өвчтэй бол эмчтэй зөвлөж уг дэглэмийг бариарай.
эх сурвалж: саак.мн