Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний дагуу УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт танилцуулах уулзалтыг Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба зохион байгууллаа.
Тус уулзалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг төлөөлөн:
- МХЕГ-ын дарга Т.Баасандорж
- МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Алтантуяа
- МХЕГ-ын Эрх зүй, эрсдэлийн удирдлагын газрын дарга Ч.Ариунхур
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр
- ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.