Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах их үйлст зүтгэн ажиллаж байгаа үндэсний томоохон баялаг бүтээгч “Гацуурт Хүнс” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Гацуурт” компани нь хүнсний ногоо, гурилын үйлдвэрлэл, мах дайвар бүтээгдэхүүн, зөгийн бал савлах үйлдвэр, хүнсний худалдаа, худалдаа нэрийн дэлгүүр чиглэлээр дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах их үйлст зүтгэн ажиллаж байгаа үндэсний томоохон баялаг бүтээгч юм.
Тус компани 668 га талбайд 25 нэр төрлийн 150 сорт төмс, хүнсний ногоо тариалж 10000 тонн ургац хураан авч байна. Монголчуудын голлох хүнсний ногоо болох төмс, лууван, манжин сонгино, байцаа, сармис тариалахаас гадна өргөст хэмх, улаан лооль гэх мэт нарийн ногоог тодорхой хэмжээгээр хүлэмжинд тариалдаг.