Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр 100 орчим цэгт үйл ажиллагаа явуулж байна.
Тэдгээрт 400 гаруй хүн ажлын байраар хангагдан ажилладаг бөгөөд 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 16.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үеэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 хувиар, борлуулалтын орлого 5.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Тухайлбал, 20 мянган тонн мах хүнсэнд хэрэглэн 11 мянган тонн мах зах зээлд худалдан борлуулсан бол 34.3 мянган тонн сүү, 4.2 мянган тонн төмс, 2.7 мянган тонн хүнсний ногоо, 732.3 тонн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хэрэгцээт мах, сүүг 100 хувь, төмсийг 101.8 хувь, хүнсний ногоог 30.4 хувь, талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүнийг 12 хувиар орон нутгаасаа хангаж байна.