Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар:
- 166.0 мянган тонн үр тариа
- 173.5 мянган тонн төмс
- 88.2 мянган тонн хүнсний ногоо
- 54.4 мянган тонн таримал тэжээл
- 555.6 мянган тонн хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан таримал тэжээл 8.7 (13.8%) мянган тонн, бэлтгэсэн гар тэжээл 2.6 (20.9%) тонноор буурч, харин бэлтгэсэн хадлан 74.9 (15.6%) мянган тонн, хураасан төмс 51.4 (42.1%) мянган тонн, үр тариа 38.0 (29.7%) мянган тонн, хүнсний ногоо 18.5 (26.6%) мянган тонноор тус тус өссөн байна.