Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Аймаг бүр өөрийн онцлогт тулгуурлан “хүнсний хувьсгал”-д нэгдэж байна

Монголчууд бид эртнээс идэх хоол, өмсөх хувцасаа өөрсдөө бэлддэг байсан нь түүхэн цаг үеүдээс харагддаг. Гэвч өнөөдөр бусдын хийсэн, бүтээсэн зүйлсээс хараат ард түмэн болсон. Олон хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироосон цар тахлын үед л бид дээрх нөхцөл байдлыг илүү их ухаарлаа. Өөрсдөө хийж, бүтээж чадахгүй улс ямар эмгэнэлтэй, өрөвдөлтэй болохыг гэртээ хоригдсон өдрүүддээ Монголын иргэн бүр мэдэрч байв. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган эх орондоо хүнсний хувьсгал хийхээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй Монгол Улсад ямар ч ажил олон талын шүүмжлэл, байр суурьтай нүүр тулдаг. Мэдээж шүүмжлэл бол сайжрахын, засаж залруулахын эхлэл боловч талцал, хуваагдал эсрэг үр дагавартай. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан дотооддоо үйлдвэрлэсэн эрүүл хүнсээр иргэдийнхээ хэрэглээг хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох санаачилгыг иргэн бүр дэмжин нэгдэж байна. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, олон улсын байгууллагууд дэмжиж ажиллахаа албан ёсоор илэрхийлжээ.

Тэгвэл орон нутагт хүнсний хувьсгал эрчимжиж, аймаг тус бүр өөрсдийн онцлогт тулгуурлан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахлахтай ажлын хэсэг Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж, “Хүнсний хувьсгал” нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

  • Ховд аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг аж үйлдвэрийн сэргэлттэй хоршиж хэрэгжүүлнэ

Ховд аймагт 2022 оны байдлаар нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боловч төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, сахар, чихрийн зүйлийн хангамж бусад орон нутгаас болон гаднын импортоос 100% хамааралтай байна.

Ховд аймгийн хэмжээнд 9426,5 тонны багтаамж бүхий 436 зоорь байна. Эдгээр зоортуд өөрийн багтаамжийн тодорхой хэмжээнд төмс хүнсний ногоо хадгалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүтцийн хүрээнд анхаарч, брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж ажиллана гэдгийг нутгийн удирдлагууд илэрхийллээ.

  • Говь-Алтай аймгийн удирдлагууд хүнсний хувьсгалыг боломж гэж харж байна

Говь-Алтай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 53.4 хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн дөрвөн жилд 312.8 тэрбум төгрөгөөс 376.9 тэрбум төгрөгт хүрч 20.5 орчим хувиар өссөн байна. Мөн тариалалтын тоо хэмжээг 30 га-гаар нэмэгдүүлэн 1415,6 га талбайд үр тариа 330 га, ногоон тэжээл 827 га, төмс 49 га, хүнсний ногоо 84 га, жимс, жимсгэнэ 125,6 га тариалжээ. Өнөөдрийн байдлаар 1380,1 га талбайгаас 2861.0 тн ургац хураан авсан байна. Тус аймаг нь жимс, жимсгэнэ, халтар арвай, эрдэнэ шишээрээ алдартай бөгөөд энэ онцлогтоо тулгуурлан орон нутагтаа хүнсний хувьсгал хийхээр төлөвлөж байна. Мөн улсын хэмжээнд сонгино, сармисны хэрэгцээг 100 хувь хангахаар зорьжээ.

  • Баянхонгор аймаг дэлхийн зах зээлд чиглэсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна

Баянхонгор аймаг нь мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Харин улаанбуудай болон гурилын хэрэгцээгээ бусад аймаг, орон нутгаас хангаж байна. Мөн хүн амын нягтаршил багатай тул томоохон хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж үнэд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Иймд нутгийн удирдлагууд гаднын улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байна.

Эх орондоо хүнсний хувьсгал хийхэд хүнс үйлдвэрлэгчдийн үүрэг, оролцоо их. Орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдэд эко, эрүүл мэндэд тустай, химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж их байдаг ч борлуулах зах зээл, тээвэрлэлт, техник, тононг төхөөрөмж гэх мэт олон асуудал тулгамдаж байна. Иймд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрүүдтэй танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Аймаг бүр өөрийн онцлогт тулгуурлан “хүнсний хувьсгал”-д нэгдэж байна
Хэл солих
Мэдээлэл хайх