Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

14

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Сүүн зайрмаг” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ

11

Цагаан тос нь өвлийн хамгийн шим тэжээлтэй хүнс

12

ХОВД: Хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд анхаарч байна

213

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн эхний ээлжийн оюутнуудтай уулзалт хийлээ

42

Ерөнхий сайд Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм

140

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн X хуралдаан боллоо

351

“Хүнсний хувьсгал” хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүллээ

174

Дэлхийн 100 гаруй оронд кофе нийлүүлдэг БНИУ-ын “Kimbo” кофены үйлдвэртэй танилцлаа

25

Итали улсын улаан буудайн пастагаар алдартай “Voiello” үйлдвэртэй танилцлаа

23

Үндэсний үйлдвэрлэгчид Итали улсын “Fattorie Garofalo” сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа
ах

351

“Хүнсний хувьсгал” хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүллээ

213

“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т тэнцсэн эхний ээлжийн оюутнуудтай уулзалт хийлээ

174

Дэлхийн 100 гаруй оронд кофе нийлүүлдэг БНИУ-ын “Kimbo” кофены үйлдвэртэй танилцлаа

140

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн X хуралдаан боллоо

71

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо

42

Ерөнхий сайд Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм

40

Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын шилдгүүд тодорлоо

29

Баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжиж байна

25

Итали улсын улаан буудайн пастагаар алдартай “Voiello” үйлдвэртэй танилцлаа

23

Үндэсний үйлдвэрлэгчид Итали улсын “Fattorie Garofalo” сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа

21

Говь-Алтай: “Сүү” хөтөлбөрийг баталлаа

14

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Сүүн зайрмаг” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ
ах

Үндэсний манлай үйлдвэрлэгч “Жүр үр” компани шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад орууллаа

Үндэсний манлай үйлдвэр “Жүр Үр” ХХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 10.000 кв.м талбай бүхий шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад оруулан хүчин чадлаа нэмэгдүүллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн хамтран ажилладаг түнш байгууллагын төлөөллүүд оролцож, хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн тус бүтээн байгуулалттай танилцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: ““Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 36-р тогтоол батлагдан төрийн 35 байгууллага хамтран ажиллаж, хууль, журам, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. 2025 оны эхний хагас жилд ДНБ 5,6 хувиар өсжээ. Үүний 3,6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүлсэн байна. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна. Монгол улс маань уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэлээр хөгжих боломж өдөр бүр нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.

Анх 1998 онд бялуу үйлдвэрлэж эхлүүлсэн гэр бүлийн бизнес жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр 1200 ажиллагсадтай, Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотод нийт 36 салбартай, Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжийн нэг, томоохон үндэсний үйлдвэрлэгч болж өргөжин тэлжээ. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 27 жил тасралтгүй хөгжсөөр салбартаа тэргүүлэн ажиллахдаа 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж, монголчуудын таашаал, амтлах мэдрэмжид нийцсэн “Жүр Үр” хэмээх үндэсний, олны танил брэнд болтлоо өсөн дэвжжээ.

Үйлдвэрийн нээлтийн үеэр “Жүр үр” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхзул: “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгчдээ дэмжин ажилласан төрийн зөв бодлогын үр дүнд “Жүр Үр”-ийн хамт олны 27 жилийн хичээл зүтгэл, хөлс хүч, итгэл сэтгэл шингэсэн шинэхэн үйлдвэр маань нээлтээ хийж байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гурилан бүтээгдэхүүний салбарыг анх удаа төрөөс бодлогоор дэмжсэнд манай салбарынхан баяртай байна. Энэ бол бодлогын гадна үлдсэн салбаруудыг хамруулж чадсан, цагаа олсон хөтөлбөр болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.

Үндэсний үйлдвэрлэгч “Жүр Үр” компани бялуу, бейкери бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүнсний аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан 4575 ам.метр үйлдвэрлэлийн талбай, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал хадгалах 915 ам.метр талбай бүхий хөлдөөх агуулах, 270 ам.метр талбайтай хөргөх агуулахуудыг төлөвлөжээ.

Мөн олон улсын GMP, GHP стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийг байгуулснаар салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой болжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
3 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
medusagamevn
2025-12-16 11:11

Medusagamevn? Alright, the theme is definitely on point if you’re into that kind of mythology stuff. Pretty engaging gameplay, and the visuals are nice. worth taking a look: medusagamevn

1777sxgame
2025-12-11 10:51

1777sxgame, is legit, yo. Found exactly what I was searching for. Highly suggest 1777sxgame

Taniya Nicholson
2025-09-28 00:51

Thank you — the troubleshooting tips saved me from major issues.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэсний манлай үйлдвэрлэгч “Жүр үр” компани шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад орууллаа
Хэл солих
Мэдээлэл хайх