Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Зүүн бүсийн хөгжлийн эхлэл Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр тус аймгийн хүнд үйлдвэрлэлийн жишиг бүтээн байгуулалтуудтай танилцлаа.
Дорноговь хар төмөрлөгийн цогцолбор
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах “Дорноговь хар төмөрлөгийн цогцолбор” нь “Болдтөмөр Ерөө гол” компанийн 2019-2025 онд хэрэгжүүлж буй “Алтан ширээт” үйлдвэрлэл, технологийн парк төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын нэг юм.
Тус үйлдвэр нь Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд дэмжигдэн хийгдэж буй хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна.