Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хөгжлийн түнш бүлгийн хурлаар Монгол Улсад хийгдэх ажлууд, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гол цөмийг танилцуулах, хамтын ажиллагааг тодорхойлох зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түнш бүлгийн хурал өнөөдөр /2022.11.18/ боллоо.

Энэхүү хурлыг нээж Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Т. Жамбалцэрэн хүнсний хангамж, аюулгүй байдлын хөтөлбөрийн танилцуулга, хамтын ажиллагааны талаарх илтгэл танилцууллаа. Хүнсний аюулгүй байдал, хангамжийн хөтөлбөр байгаль орчин, аялал жуулчлалын салбартай хэрхэн уялддаг, ямар нөлөө үзүүлдэг талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Буяннэмэх илтгэл тавилаа.

Мөн хөгжлийн түнш байгууллагуудын төлөөллүүд Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, уялдаа холбооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан өргөн цар хүрээтэй уулзалт болж өндөрлөлөө. Тухайлбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахдаа системийг сайжруулж хөгжүүлэх, түүхий эдээ боловсруулах, нөөц бололцоогоо ашиглах зэрэг сэдвээр хэлэлцлээ.

Тус арга хэмжээнд:

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Т.Жамбалцэрэн
  • Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
  • Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Буяннэмэх

Олон улсын байгууллагуудыг төлөөлж:

  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа
  • НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч Г. Мөнхболор
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Васильевич Соленков
  • АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбар хариуцагч Кэвин Моорэ
  • Европын Холбооны Улсуудын Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Крис Дайкман Дулкес
  • Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи
  • Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Накамүра Кэйго
  • Каритас Чех Рэпабликийн Төслийн менежер Ч.Мижидсүрэн
  • Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн зохицуулагч Ц.Ванчин
  • Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн Төслийн зохицуулагч Д.Жигжидмаа
  • Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Байгаль орчин, байгалийн нөөц болон хүнс хөдөө аж ахуйн албаны Байгалийн нөөц болон хүнс хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Юкицүгү Юанома нар болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хөгжлийн түнш бүлгийн хурлаар Монгол Улсад хийгдэх ажлууд, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ 
Хэл солих
Мэдээлэл хайх