Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

18,549

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16,677

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

5,445

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

0

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна
ах

18,549

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,247

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

16,977

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,677

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,577

Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,618

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

10,758

Амьд малын төвлөрсөн арилжаа зохион байгуулагдана
ах

ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ,
ЭКОСИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ (СТРИЙМ) ТӨСӨЛ

Түншүүд ба донор байгууллагууд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; Европын холбоо; Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
Хэрэгжих хугацаа: 2021 – 2024

Төслийн зорилго: ХАА-н бүтээмж, тогтвортой байдлыг хангах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор уур амьсгалын өөрчөлтөд дасан зохицсон, ландшафтын түвшний шинэлэг арга зарчмуудыг нэвтрүүлэх

Байршил: Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Мандал сум; Хэнтий аймгийн Баян-Адарга, Өмнөдэлгэр, Биндэр сум

СТРИЙМ төсөл нь ЕХ-ны Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн холбоо+ (ДДУАӨХ)-ны хэрэгжүүлж буй хүнсний тогтолцоо ба нэмүү өртгийн тогтвортой сүлжээ бий болгох зорилготой уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох санаачилга ба Хөдөө аж ахуйн судалгаа хийх замаар ухаалаг инновацыг хөгжүүлэх (ХААСХЗУИХ) хамтарсан санаачилгын нэг бүрдэл хэсэг юм. Тус төсөл нь Монгол Улсын “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр” (ҮХЦ)-ын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, хөдөө аж ахуйн салбарын нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн үндэслэл
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол улсад эрчимтэй ажиглагдаж, агаарын температурын өсөлт, хур тунадасны өөрчлөлтөөр илэрч байна. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.2°С орчим нэмэгдэж, хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурсан байна. Түүнчлэн, сүүлийн хэдэн арван жилд байгаль, цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлүүдийн тохиолдлын тоо, давтамж ихсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шууд улбаатай юм. Эдгээрээс гадна, улсын хэмжээнд газар ашиглалт, төлөвлөлтийн талаарх цогц бодлого харьцангуй сул байгаагаас газрын доройтол, цөлжилт эрчимжих, хөдөө орон нутгаас суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдэх зэрэг экологи, нийгэм, эдийн засгийн олон талт хүндрэл, бэрхшээлүүд үүссэн. Цөлжилт, газрын доройтол нь экосистемийн чадавхыг аажмаар бууруулж, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжит чанар, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Үйл ажиллагаа
Төслийн үйл ажиллагаа ландшафтын түвшний шинэлэг, тогтвортой менежментийн арга, зарчмуудыг нэвтрүүлэх замаар газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг зохистой хамгаалахад чиглэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон агро экологийн өртгийн сүлжээг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, үндэсний хэмжээнд судалгаа, шинжилгээний чадавхийг бэхжүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээн дэх инновацийг дэмжих, бодлого, хөрөнгө оруулалтын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.

  • Зорилтот сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөд нийцүүлэн аймгийн түвшний газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах буюу шинэчлэх, газар ашиглалтын зураглал, холбогдох судалгааны ажлуудыг гүйцэтгэх
  • Агроэкологийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагууд, үйлдвэрлэгчдийн чадавхыг сайжруулах
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хүнс үйлдвэрлэлийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор агроэкологийн өртгийн сүлжээг хөгжүүлэх
  • Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд хөдөө аж ахуй, ойн үйлдвэрлэлийг экосистемийн үйлчилгээг харгалзан хөгжүүлэх. Тус зорилтын хүрээнд хамгаалалтын зурвас, салхины хамгаалалт, ой, бэлчээрийн цогц системийг загвар байдлаар байгуулах

Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
2023-10-22 15:39

Бид хүүхдийн зуслан ажиллуулдаг юм. Тэгээд орчны талбайн хөрсөндөө мод тарих гэсэн юм.

Зочин
2023-10-22 15:35

Сайн байна уу. Танай байгуулагатай холбогдох хүсэлтэй байна. Мод тарих байгаль орчны экологийн байдоын тэнцвэртэй байлгах үүднээм мод тарьж болох уу.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ,
ЭКОСИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ
БАЙДЛЫГ ХАНГАХ (СТРИЙМ) ТӨСӨЛ
Хэл солих
Мэдээлэл хайх