Улсын Их Хурлын Хүнсний хангамж, аюулгүй байдлын түр хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий 5 ажлын хэсэг байгуулсан. Мөн дээрх ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан. Өнөөдөр /2022.12.30/ Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий дэд болон үндсэн ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг боловсруулах хуралдаан болов.
Ажлын хэсгээс:
- УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ахалж,
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар оролцов.
Дэд ажлын хэсгээс:
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа ахалж,
- Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх,
- Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
- ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зөвлөх С.Оргилмаа,
- ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат,
- ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга, Ерөнхий мал зүйч Д.Батсүрэн,
- ХХААХҮЯ-ын Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Түмэнбаяр,
- ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ,
- ХХААХҮЯ-ны Бэлчээрийн ургамал хамгаалал, бэлчээр ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхнасан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Дашрамд дурдахад Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнгөрөгч 12 сарын 27-ны өдөр хуралдаж 2023 оноос 2024 он хүртэл хугацаанд Мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх 12 арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн.