Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5,397

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

3

Монгол Улсад хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, тус чиглэлээр төрийн албаныхныг чадваржуулах нь маш чухал

10

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын 75 тогооч оролцлоо

5

Төрөлжсөн ногоо, ургамлын гаралтай хүчит хүнсний эрэлт ихэсч байна

8

Хөнгөлөлтэй зээл олгосноор 256 ажлын байрыг бий болгожээ

1

Төл бойжилт 95.1 хувьтай байна

9

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

12

Өвөлжөөний хөл бууцанд ногоон тэжээл тариалах талаар сургалт явууллаа

10,322

PEF (Pulse Electric Field) технологиор хүнсний боловсруулалт шинэ үе рүү орж байна
ах

17,760

Бэлчээрийн фотомониторингийн үр дүнг сайжруулах дадлага сургалт боллоо

17,657

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэн, хамтарч ажиллана

17,460

Тариаланч М.Туул 300 м.кв талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалж байна

17,313

Хөдөлмөр зуслангаар дамжуулан хүүхдийг ахуйн амьдралд бэлтгэж байна

17,191

Монгол, Узбекистан хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

17,172

2050 он гэхэд үр тариа, ногоо, махны үйлдвэрлэлийг 50% нэмэгдүүлэх хэрэгтэй

17,171

Хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд хөдөө аж ахуй хамгийн боломжит салбар гэв

17,139

Монгол хонины ноосон бордоо 100 хувь байгальд шингэдэг

16,961

Шавж, мөөгөнцрөөр талх бүтээжээ

16,959

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,640

Нийт нутгийн 48,7 хувьд зуншлага сайн байна

16,628

Африк дахь өлсгөлөнгийн “Хотспотууд”
ах

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Төв аймгийн эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Аргалант, Лүн суманд үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуй, мах, хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал:

  • УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин,
  • УИХ-ын гишүүн Ж.Батжаргал,
  • УИХ-ын гишүүн Т.Аубакир,
  • УИХ-ын гишүүн Ц.Туваан,
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,
  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Ч.Даваабаяр,
  • Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс Төв аймгийн Аргалант суманд байрлах эрчимжсэн сүүний фермийн үйл ажиллагаатай танилцаж, сүүний фермерүүдийн тулгамдсан асуудал, мал тэжээлийн үйлдвэр, мал эмнэлгийн үйлчилгээ, чанар, хүртээмжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хэлэхдээ: “Шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хүн амын эрүүл мэндийг тэтгэх асуудал нь хүнсний хангамжийн тулгамдсан асуудал гэж ойлгож байна. Үүнийг шийдвэрлэх ганц арга нь сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, дотоодын сүүний үйлдвэрлэлтийг эрс нэмэгдүүлэх юм. Нийслэл хотыг төдийгүй Монгол Улсыг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад эдгээр кластер фермүүдийн идэвхи оролцоо чухал. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй баялаг бүтээгч өрхүүд, фермер эрхлэгчдээ бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн үзэж УИХ-д өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлдөө махны чиглэлийн цэвэр  үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг байгуулахаар тусгасан юм. “ гэв.

Уг ферм нь тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн, нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер болох зорилттой “Нүүдэлчин Агро ферм ХХК”-ийн хэрэгжүүлж төслийн нэг ферм юм.

Төв аймгийн хэмжээнд 3 сүүний үхрийн кластер аж ахуй Архуст, Аргалант, Баяндэлгэр сумдад үйл ажиллагаа явуулж байна. Кластерын аж ахуй нь сүүний үхрийн аж ахуйн стандартын шаардлага хангасан байр, фермер өрхүүдийн амины сууц, тэжээл тариалах талбай, гүний худаг, эмчилгээ, тэжээлийн бааз, нарлагааны хашаа, өсвөр үхрийн байр бүхий иж бүрэн цогцолбор юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Төв аймгийн эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа
Хэл солих
Мэдээлэл хайх