Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

0

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

3

Монгол Улсад хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, тус чиглэлээр төрийн албаныхныг чадваржуулах нь маш чухал

10

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын 75 тогооч оролцлоо

5

Төрөлжсөн ногоо, ургамлын гаралтай хүчит хүнсний эрэлт ихэсч байна

8

Хөнгөлөлтэй зээл олгосноор 256 ажлын байрыг бий болгожээ

1

Төл бойжилт 95.1 хувьтай байна

9

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

12

Өвөлжөөний хөл бууцанд ногоон тэжээл тариалах талаар сургалт явууллаа

10,322

PEF (Pulse Electric Field) технологиор хүнсний боловсруулалт шинэ үе рүү орж байна
ах

17,760

Бэлчээрийн фотомониторингийн үр дүнг сайжруулах дадлага сургалт боллоо

17,657

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэн, хамтарч ажиллана

17,460

Тариаланч М.Туул 300 м.кв талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалж байна

17,313

Хөдөлмөр зуслангаар дамжуулан хүүхдийг ахуйн амьдралд бэлтгэж байна

17,191

Монгол, Узбекистан хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

17,172

2050 он гэхэд үр тариа, ногоо, махны үйлдвэрлэлийг 50% нэмэгдүүлэх хэрэгтэй

17,171

Хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд хөдөө аж ахуй хамгийн боломжит салбар гэв

17,139

Монгол хонины ноосон бордоо 100 хувь байгальд шингэдэг

16,961

Шавж, мөөгөнцрөөр талх бүтээжээ

16,959

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,640

Нийт нутгийн 48,7 хувьд зуншлага сайн байна

16,628

Африк дахь өлсгөлөнгийн “Хотспотууд”
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

received_912159896725349

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.

Ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Энэ жилийн хувьд улсын төсөвт 236 тэрбум төгрөг баталсан бөгөөд 130 тэрбум төгрөгийг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөхөөр төлөвлөжээ. Мөн Улсын Их Хурлын Түр хороо 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад байна.

Тогтоолд “…зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох…” зэргийг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Есөн од” ХХК-д ажиллалаа.

“Есөн од” ХХК 2004 онд дотоодын зах зээлд Голден Гоби шоколадыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ жил какаоны шошноос шоколад үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, нийслэлийн Налайх дүүрэгт жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий үйлдвэр, шоколадан музей-дэлгүүрийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дотоодын зургаан үйлдвэр шоколад, шоколадан бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг хангадаг бөгөөд 93 хувийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. “Есөн од” ХХК ирэх таван жилд дотоодын хэрэгцээний 12 хувийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, оюуны өмчтэй холбоотой шийдвэр болон НӨАТ үйл ажиллагаа хэвийн явуулахад багагүй хүндрэл учруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХК-д ажиллалаа.

Тус үйлдвэрийг 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулсан түүхтэй.

Одоогоор 4,200 харилцагч, 511 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоногт 130-180 тн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 гаруй чиглэлийн 2,500 малчин, фермерээс жилийн турш сүүг нь авч байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар гэхэд л 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүү татан авчээ. Компани 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 хоршоо байгуулсан бөгөөд энэ жил 10-12 хоршоо нэмж байгуулахаар төлөвлөсөн. Цаашид “Үдийн цай” хөтөлбөрт төрөл бүрийн тараг, сүү, аарцан бүтээгдэхүүн, хорхой ааруул нийлүүлэх боломжтой юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Эйл Би Эйч Технологи” ХХК-д ажиллалаа.

Тус компани 2019 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд мал, амьтанд зориулсан “Мимо” эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. “Мимо” брэнд нь бод, бог малын тэжээл, тахиа, гахайн шахмал эрдэс болон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, таримал мод ургамал, уул уурхайн хөрсний нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай байгаа органик эрдсийн бордоо юм. Тус бүтээгдэхүүн нь малын ерөнхий эрүүл мэнд, дархлаанаас гадна тэжээл шингэцийг 10-20 хувь сайжруулдаг. Мөн тэжээлийн зардлыг 10-20 хувь бууруулж, сүүн ашиг шимийг 10-15 хувь, махан ашиг шимийг 20-25 хувь нэмэгдүүлэн, малын биеийн хорыг саармагжуулж, хорт бодисыг гадагшлуулдаг байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна
Хэл солих
Мэдээлэл хайх