Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

0

СЭЛЭНГЭ: Тогоочид шинэ ургацын ногоогоор хоол урлаж ур чадвараа сорилоо

5

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

3

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2

Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу

6

Ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой

5

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

71

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

9

2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой

11

ӨМНӨГОВЬ: “Говь фестиваль” орон нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжинэ

71

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК
ах

71

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

71

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

34

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

24

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

18

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

18

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

18

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

18

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

15

ДУНДГОВЬ: 15 сумын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулна

15

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

13

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

12

ХӨВСГӨЛ: Сүү, цагаан идээний борлуулалт сайн байна
ах

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татварын орчин” уулзалт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан ’’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарт салбарын татварын бодлого, орчин, нөхцөлийн талаар танилцуулах, санал солилцох уулзалт өнөөдөр /2023.03.21/ Гаалийн Ерөнхий газрын Хурлын танхимд эхэллээ.

Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь ’’Хүнсний хувьсгал”-ыг эрчимжүүлэх хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт салбарын татварын бодлого, орчин, нөхцөлийн талаар танилцуулах, санал солилцох зорилготой юм.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээж үг хэлэв. Мөн Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг өглөө.

“Хүнсний хувьсгал’’ -ын хүрээнд батлуулан хэрэгжүүлж буй УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад 35 төрийн байгууллага өөр өөрийн чиг, үүрэг хариуцлагатайгаар оролцож байна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал нар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дэмжихэд гааль, татварын орчин нөхцөл, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Сангийн яам, ГЕГ, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцогч 100 гаруй аж ахуй нэгжийн 200 гаруй төлөөлөлтэй салбарын орчин нөхцөлийн талаар санал солилцох юм.

Хэлэлцүүлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар болон НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлж байгаа. Тухайлбал, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө.

Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу:

  • Үр тариа
  • Төмс, хүнсний ногоо, түүний үр
  • Жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац
  • Тэжээлийн ургамал
  • Модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлжээ.

НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухайд:

  • Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг чөлөөлөөд байна.
  • Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлжээ.

Харин гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байгаа билээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татварын орчин” уулзалт хэлэлцүүлэг боллоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх