Өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар илтгэл танилцууллаа.
“Зөвшөөрлийн хуулийн шинэчлэл” сэдвээр:
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- ЭЗХЯ-ны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр
- МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
- Ай Роуд институтийн захирал И.Гэрэлмаа
“Бизнес эрхлэх таатай орчин” сэдвээр:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар,
- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,
- Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч А.Ганхуяг нар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан “Баялаг бүтээгч, Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийн орчин” сэдвээр илтгэл тавилаа.
Уг платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна. Мөн ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийднэ.