Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” компанийн 100 хувь автомат үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Улаанбаатар гурил” компанийн 100 хувь автомат үйлдвэрт ажиллалаа.

Өнөөдөр /2023-05-16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад албаны хүмүүсийн хамтаар Дархан-Уул аймагт ажиллав.

Ажлын эхэнд Монгол Улсын гурилын хэрэгцээний 33 хувийг нийлүүлдэг “Улаанбаатар гурил” компанийн 100 хувь автомат, эко үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар гурил компани нь 2001 онд анх 70 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжин, үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ Үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Тус компани нь 21 аймагт байрлах 4,000 харилцагчдаар дамжуулан эрүүл мэндийн болон үндсэн ангилал бүхий 10 гаруй гурил, дайвар бүтээгдэхүүнийг Монгол орон даяар зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил–10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын 10 зорилтын 1 нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.

Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөдөлгөөнийг эхлүүлсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгч Улаанбаатар гурил ХХК нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” компанийн 100 хувь автомат үйлдвэрт ажиллалаа
Хэл солих
Мэдээлэл хайх