Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Баялаг бүтээгчид: “Хүнсний хувьсгал”ын хүрээнд бидэнд үзүүлсэн хамгийн том дэмжлэг итгэл найдвар, урам зориг байсан

Орон даяар идэвхтэй өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлсэн.

Энэ хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн бөгөөд үүний нэг нь олон жил улс, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг үнэлэх явдал байв. Иймд өнөөдөр /2023.07.10/ МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 13 үйлдвэрийн 20 орчим баялаг бүтээгчдэд Төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Монпеллетс” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Цогбадрах
  • “Промон Трейд” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Н.Оюунбат

Алтангадас одонгоор:

  • “Жүр үр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан
  • “Жүр үр” ХХК-ийн Төв үйлдвэрийн дарга П.Анхбаяр
  • “Жин туул” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Л.Энхтайван
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн Мастер Д.Янжмаа
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн ХАБ, Эрүүл ахуйн инженер Д.Чимгээ
  • “Очир дагинас” ХХК-ийн Ерөнхий менежер Ж.Доржханд
  • “ОБ Пластик” ХХК-ийн Ахмад ажилтан Б.Оюун
  • “Сүхбаатар хөгжил” ҮТП-ын Гүйцэтгэх захирал О.Батсайхан
  • “Десерт” ХХК-ийн Менежер Ц.Батдорж
  • “Уран бэр” рестораны Ажилтан Н.Лхам-Юндэн

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Жүр үр” ХХК-ийн Хөрөнгө, удирдлагын албаны дарга Г.Ганчимэг
  • “Жүр үр” ХХК-ийн Мастер Х.Солонго
  • “Жин туул” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Г.Амартүвшин
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэрийн дарга Д.Нямтунгалаг
  • “Очир дагинас” ХХК-ийн савлагч Ж.Мөнхзул
  • “Билэгт дөлгөөн” ХХК-ийн Ажилтан М.Дэлгэрмаа

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага , Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрлөхтний өмнө тулгамдаж буй асуудлаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дээрх асуудлуудын улмаас хамгийн том хор уршигтай бэрхшээл хүнсний хомсдол, “хүнсний хямрал” бий болж эхэллээ.

Энэ цаг үед монголчууд хүнсээ өөрсдөө бэлдэх чадвартай болж, ямар ч бэрхшээл тулгарсан даван туулах дархлааг суулгахаар “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд төрийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсэн. Гэвч үүнийг хэрэгжүүлэх хүчтэй ар тал нь үндэсний үйлдвэрлэгчид юм. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ын дор баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид хүчирхэгжих боломжууд ихээр бий болж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон ЕТГ-ын ажилчид нийтдээ 130 гаруй үйлдвэрт биечлэн ажилласан. Үр дүнд нь баялаг бүтээгчдийг дэмжих нийт 24 төрлийн бодлого, шийдвэр гарч амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн бодлого шийдвэр гаргаад зогсохгүй, хяналт тавьж, зорилтот бүлгийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг нь сонсож, асуудлыг хурдан хугацаанд шийдэж ажиллахыг эрхэмлэж байгаагаар онцлог. Үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх гэх мэт олон дэмжлэг үзүүлсэн ч энэ бүхнээс илүү итгэл найдвар, урам зориг өгсөн нь “Хүнсний хувьсгал”-ын хамгийн том дэмжлэг болж буйг баялаг бүтээгчид хэлж байлаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Баялаг бүтээгчид: “Хүнсний хувьсгал”ын хүрээнд бидэнд үзүүлсэн хамгийн том дэмжлэг итгэл найдвар, урам зориг байсан
Хэл солих
Мэдээлэл хайх