Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

3

Хүнсний ногоо – Эрүүл амьдралын үндэс

6

Сэлэнгэ аймгийн Тарни багийн бага сургуулийн 4-р ангийн сурагч 9 настай М.Уранбат ангидаа хүнсний ногоо ургуулж сурч байна

2

Завхан аймаг зах зээлд 493.5 мянган толгой малыг нийлүүлсэн байна

2

Булангийн орнууд болон Энэтхэг улс чөлөөт худалдааны бүс байгуулна

3

МЭДЭЭЛЭЛ

30

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

6

“Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг Төрийн худалдан авах ажиллагааны үнэлэгээний хороонд ажиллаа

17

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

3

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

6

Өмнөговь аймаг ингэний сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ
ах

118

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

102

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

92

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

58

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

41

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

30

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

22

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

22

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

ОРХОН: Өрхийн тариаланчдын “Өглөөний зах” нээлтээ хийлээ

Хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс, бодисын дутлыг “далд өлсгөлөн” гэдэг. Монголд хүүхэд, эмэгтэйчүүдэд “далд өлсгөлөн” түгээмэл тохиолддог бөгөөд энэ нь хүнсний ногооны хэрэглээ, хүртээмжтэй шууд холбоотой юм. Иймээс  далд өлсгөлөнг багасгах, өглөө бүр шинэ хүнс хэрэглэж хэвших, хүнсний ногооныхоо төрөл, зүйлийг олшруулах, өрхийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, өрх бүр 0.7 га газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад уриалах зорилгоор Орхон аймагт “Өглөөний зах” нээлтээ хийлээ.

Энэ захаас иргэд хүлэмжээс нь дөнгөж хураасан нарийн ногоонууд болон жигнээд хөрж ч амжаагүй шинэ талх, шинэ өндгийг авах боломжтой юм. “Өглөөний зах” амралтын хоёр өдөр 6.00-7.00 цагт ажиллах ч цаашид ургац нэмэгдээд ирэхээр өдөр бүр ажиллах юм. “Өглөөний зах”-ын өглөөг сурвалжиллаа.

Өвлийн хүлэмжид ципомандра сортын улаан лооль тарихад тохиромжтой

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг, өрхийн тариаланч Х.Одончимэг өвлийн хүлэмжээ зургаа дахь жилдээ ажиллуулж байна. Тэрбээр зөвхөн өргөст хэмх тариалдаг байсан бол энэ жилээс ципомандра сортын улаан лооль тарьж эхэлжээ. Уг лооль нь том, шүүс багатай, чихэрлэг амттай. Үүгээр кетчуп, томатны соус хийхэд илүү тохиромжтой гэнэ. Лоолийнхоо үрийг биотехнологич, гентик судлаач мөн өрхийн тариаланч Г.Батбуянгаас авч заавар, зөвлөгөөний дагуу тарьсан гэлээ. Тэрбээр хэлэхдээ, “Аливаа ногоог тарихад мэргэжлийн хүний заавар, зөвлөгөө, мэдээлэл, маш чухал. Ялангуяа шинэ сортын ногоо анх удаа тарих гэж байгаа хүнд асууж, тодруулах зүйл их байсан” гэсэн юм.

Х.Одончимэг “Өглөөний зах”-д гурван төрлийн сортын улаан лоолиосоо 30 гаруй кг-ыг авчирсан бөгөөд ердөө 30-хан минутын хугацаанд борлуулж дууссан. Тэрбээр өвлийн хүлэмжээ зуны улиралд амрааж хавар, намартаа тариалалт хийдгээ онцолж байлаа.

Дурсамж сэргээсэн амт-Артизан талх

“Артизан” талхыг нойтон хөрөнгөөр хамгийн багадаа 16 цаг исгэж байж жигнэдэг учир өдөртөө цөөн үйлдвэрлэдэг байна. Гэхдээ чанартай, эрүүл хүнс гэдгээрээ хэрэглэгчдэдээ өндрөөр үнэлэгддэг учир захиалга ихтэй хэмээн тус үйлдвэрийн ахлагч Э.Уянга хэлж байлаа. Тэрбээр жил гаруйн өмнөөс “Артизан” талхаа үйлдвэрлэж эхэлжээ.

Өглөө 5.00 цагаас талхаа жигнээд эхний хэрэглэгчдэдээ 7.00 цагт хүргэдэг байна. Мөн өглөө бүр шинэ талх авахаар үйлчлүүлэгчид үйлдвэрт нь ирдэг тухай онцолж байлаа. Хүний их эмч мэргэжилтэй Э.Уянга анх гэртээ талхаа бариж эхэлснээр өнөөдрийн үйлдвэрийг байгуулах эхлэл нь тавигдсан гэнэ.

Хүйтэн орчинд нойтон хөрөнгөөр исгэсэн талхыг “Артизан” гэдэг бөгөөд тэрбээр Эрдэнэтдээ яг энэ технологиор үйлдвэрлэдэгээрээ давуу талтай юм. Тэдний үйлдвэрлэсэн талхыг хүмүүс багадаа идэж байсан хөрөнгөний талх хэмээн амтархан иддэг учир “Артизан бол дурсамж сэргээсэн амт” хэмээн онцолж байна.

Сард 15 тонн мөөгний хөрс үйлдвэрлэж байна

Монголчууд мөөгийг мах шигээ элбэг хэрэглэдэггүй ч уураг, амин дэмийн тэнцвэрээ хадгалахын тулд тогтмол хэрэглэх хэрэгтэй гэнэ.

Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоол, хүнсэндээ ашиглаж хэвшихийг хясаан мөөг үйлдвэрлэгчид хэлж байна.

“Өгөөж алтан үндэс” хоршооны ахлагч Т.Энхсүлд хэлэхдээ, “Бид нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоршоо байгуулсан. Манай хоршоо “Мөөжиг органик” ХХК, “Эрдэнэт” ШУТП-тай хамтран Эрдэнэт хотод анх удаа хясаан мөөг ургуулж байна.

Тус мөөг нь сүрлэн дээр ургадаг тул Монголд байгаа энэ түүхий эдийг ашиглан хүн бүр тарих боломжтой. Иймд өрх бүр тариаланч болоход бид тусалж чадна. Мөн мөөгний хөрс үйлдвэрлээд эхэлсэн. Сард 15 тонн мөөгний хөрс үйлдвэрлэж Орхон, Дархан-Уул, Булган аймагт худалдах боломжтой болсон” гэлээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ОРХОН: Өрхийн тариаланчдын “Өглөөний зах” нээлтээ хийлээ
Хэл солих
Мэдээлэл хайх