Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ц.ТӨМӨРТ: Анх миний насны, тэтгэврийн хөгшчүүл л мод тарьдаг байлаа, одоо залуучууд сонирхох тусам сэтгэл амраад байна

Монголын их элсний ар, өвөр хормой, Хүйсийн говь дагасан уудам нутагт оршдог газар бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сумынхан. Буйдхан хөдөөг чимж, говийн их шаргал элсний нүүдлийг зогсоохын төлөө тус сумын ахмад настан Цэдэвийн Төмөрт гуай элсэн дунд мод, бутлаг ургамал тарьж, залуучуудыг уриалж, сум орон нутгийнхаа ногоон байгууламжийн төлөө зүтгэж явна. Тэрбээр хашаандаа 9 төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж сумандаа сайн жишиг тогтоожээ. Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын иргэд өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл авч хашаандаа мод тарьж эхэлсэн байна.

Хөхморьтын төгөлч Ц.Төмөрттэй хийсэн ergelt.mn-ийн сэтгүүлч https://ergelt.mn/ Д.Чанцалдуламын ярилцлагаас…..

Хөхморьт сумын хашаандаа мод тарьсан анхны айл нь Ц.Төмөрт гуайнх

  Ц.Төмөрт: “Хөхморьт сум аймгийнхаа говь цөлийн 629 га талбайг эзэлсэн нутаг . Монголын их элсний баруун тал, Хүйсийн говийн зүүн талаар нутагладаг гэдгээрээ онцлогтой. Хөхморьт сумын хашаандаа мод тарьсан анхны айл нь манайх.  Цөлжилтийн эсрэг ах, дүү нараа уриалан дуудах зорилгоор анх 2011 онд хашаандаа мод суулгаж байлаа. Хайлаас модыг анх тарьж, дараа жилээс нь ургаад эхлэхээр нь урамшаад жил бүр нэмж суулгадаг болсон. Одоо манай хашаанд есөн төрлийн 300 гаруй мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж байна. Цаг хугацааны хувьд таарахгүй явсаар тэтгэвэрт гараад мод тарьж эхэллээ. Заримдаа арай эртхэн эхэлсэн бол гэж харамсаж сууна. Гэхдээ ч насныхаа төгсгөлд цэцэрлэгчин болно гэж бодоогүй шүү”

 -Таны тарьсан модноос хамгийн амархан ургадаг аль вэ?

-Хайлаас говь цөлд хамгийн сайн ургадаг мод юм шиг санагдлаа. Түүний дараагаар заг мод орно. Заг сайхан ургадаг мод байдаг юм. Гурван жилийн дотор л надаас өндөр болоод хоёр метрт хүрчихдэг.

Бэрхшээлтэй зүйл их л байдаг биз ээ. Уйгагүй хүч хөдөлмөрөөр л ургана байхдаа?

“Мод тариад 10 гаруй жил болж байгаа учраас зарим мод үхэж байна. Мөн газрын хөрс нь элс, ус нь давс, хужир ихтэй учраас зарим модонд ус нь таарахгүй юм аа. Бусдаар сум орон нутгийн удирдлагаас минь дэмжиж, бидэнд урам хайрлаж байгаа учраас бэрхшээл бага. Дэмжиж байгаа болохоор сайхан байдаг.Анх хашаандаа мод тарьж эхэлсэн чинь айлууд сонирхоод их л мод, сөөг тасалж авсан. Хашаандаа 10 орчим мод суулгачихсан 20 гаруй айл бий. Харин хашаагаа манайх шиг болгож, модоор дүүргэсэн хоёр, гурван айл байгаа. Зундаа цэцэгс алаглуулаад, модны навчис салхинд хийсээд байж байгааг нт харах сайхан. Бид чинь элсний өвөрт амьдарч байгаа улс ч гэлээ өөрсдийнхөө хийж болох бүхий л ажлыг хийж үзэх хэрэгтэй. Энэ бодлыг жил ирэх тусам олон хүн ойлгож, мод тарих айл нэмэгдэж байгаад талархаж явдаг. Анх миний насны, тэтгэврийн хөгшчүүл л мод тарьдаг байлаа шүү дээ. Одоо залуучууд сонирхох тусам сэтгэл амраад байна.

-Та цэцэрлэгт хүрээлэнгээ ямар модоор бүр нэмнэ гэсэн бодолтой байна вэ?

-Алимны мод тарих хүсэлтэй байгаа. Гэхдээ хавьд ургаж өгөхгүй, нас хүрэхгүй юм болов уу гэж айж байна.

 -Таны 10 гаруй жилийн хөдөлмөр юунд хөтлөгдөж өнөөдөрт хүрсэн бэ?

-Сэтгэл, зүтгэл хоёр л ногоон талбайтай болгосон доо. Говь цөл байсан ч иргэн хүний оролцоо байвал сумаа ногоон байгууламж болгосон ч бид чадна. Сэтгэл байвал нас огт хамаагүй. Зүтгэл байвал зүүгээр ч газар хагална шүү дээ. Мод, цэцэг гэдэг чинь хэдий чинээ арчилж, анхаарч чадна, төдий чинээ л ургадаг. Гагцхүү нялх хүүхэд өсгөж байгаа мэт л байнга асаргаа шаардлагатай. Зундаа хэдэн цэцгээ өдөржин услаад, харж баясаж суух ч сайхан шүү. Наадмаар хөдөө ганц, хоёр хоног явахдаа цэцгэндээ хачин их санаа зовно шүү дээ.  Ирэхэд хэдэн цэцэг минь хатаад, үхчихсэн байх юм бол сэтгэл санаагаар унаад баларна. Манай хашаа зундаа цөөрөмтэй, цэцгийн мандалттай, нахиалсан модтой сэтгэл баясгам байдаг. Хөгшин бид хоёр хэдэн ач, зээгээ дагуулаад өдөржин л хашаандаа өнждөг. Хашаан дотор минь усны шувуу хүртэл ирээд зусчихдаг.

 – Таны хүсэл юу вэ?

-Хашаагаа бүрэн эко болгоод, ариун цэврийн байгууламжийг шийдээд, мэдсэн сурсан зүйлээ сумынхаа иргэдэд зааж, сургах сан гэж боддог. Гэхдээ энэ бүгдийг хийхэд багагүй төсөв санхүү хэрэгтэй болохоор хөдөлж чадахгүй байна. Элсний өвөрт байгаа гэдгээ иргэд минь ойлгоосой л гэж боддог доо

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ц.ТӨМӨРТ: Анх миний насны, тэтгэврийн хөгшчүүл л мод тарьдаг байлаа, одоо залуучууд сонирхох тусам сэтгэл амраад байна
Хэл солих
Мэдээлэл хайх