Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

6

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна

9

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна

7

ХОВД: Нутгийн 45 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

12

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна

7

ЗАВХАН: Аяллын үеэр хоолны хордлогоос сэргийлэхийг эмч нар анхаарууллаа

9

ДУНДГОВЬ: Говийн бэлчээрийн мах эрэлттэй хэвээр байна

10

ХОВД: Шинэ ургацын тарвас худалдаанд гарчээ

14

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

12

ХОВД: Махны үнэ тогтвортой байна
ах

246

Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

115

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэвлэлийн багийн зурагчин А.Адъяажав “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

21

БАЯНХОНГОР: Суффолк үүлдрийн төлөг амьдын жин 50кг-д хүрчээ

15

“Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

15

ХОВД: Шинэ ургацын төмс, лууванг 3000-4000 төгрөгөөр борлуулж байна

14

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

12

ХОВД: Махны үнэ тогтвортой байна

12

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна

10

ХОВД: Шинэ ургацын тарвас худалдаанд гарчээ

9

БУЛГАН: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ

9

ДУНДГОВЬ: Говийн бэлчээрийн мах эрэлттэй хэвээр байна

9

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна
ах

“МӨӨГНИЙ ФЕСТИВАЛЬ-2023” арга хэмжээ болно

Энэ сарын 11-12 өдрүүдэд “МӨӨГНИЙ ФЕСТИВАЛЬ-2023” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Фескивальд оролцсоноор та бүхэн мөөгний талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг олж авахаас гадна эрүүл мэндэд ямар ашиг тустай, гэртээ хэрхэн мөөг тарьж, ургуулах талаар суралцах боломжтой юм.

Өдөр тутмын хүнсэндээ мөөгийг ямарваа нэг хэмжээгээр хэрэглээд байвал хорт хавдрын өвчлөл эрс буурна.

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалын ангилалзүй, филогенетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Бүрэнбаатар “Мөөг фестивалийг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн зохион байгуулалтад ХААИС, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Мөөгний кластер нэмүү өртгийн ТББ, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг, Мөөг.мн гэсэн таван байгууллага хамтран зохион байгуулж байна.

Байгалийн мөөгийг бид зохион байгуулагчдын зүгээс байгалиас нь яг шинэ мөөг авч ирж хүмүүст тухайн мөөгний шинж чанар, ач холбогдол, иддэг үү, иддэггүй юу гэдгийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн мөөг судлаачид болон Хятадын Жилиний их сургуулийн мөөг судлаач, дэлхийд олон зүйл шинээр тэмдэглэсэн, Хятадад бас өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй мөөг маш ихийг тэмдэглэж байсан ийм хоёр профессор ирж энгийн иргэдэд танилцуулна.

Мөн мөөгний урлан буюу мөөгтэй холбоотой керамик урлан болон хүүхэлдэйгээр бүтээл хийсэн хэсэг байрлана. Үүнээс гадна мөөгний фото зургийн уралдааныг “Мөөгөө гэртээ тарьцгаая” гэсэн фэйсбүүк хуудсаар зарласан. Тэнд оролцож байгаа хүмүүс энэ фестивалийн өмнө зургаа явуулаад фестивалийн үеэр бид хамгийн шилдэг мөөгний фото зургийг шалгаруулах болно.

Мөөг.мн-ийг үүсгэн байгуулагч Б.Ганбат“Манай сайтын зорилго бол нийт монголчууддаа мөөгний талаарх танин мэдэхүйн боловсролын мэдлэг мэдээллийг хүргэх зорилготойгоор анх байгуулсан. Энэ фестивалийн онцлог нь монголчууд маань мөөг сайн мэдэхгүй, мөөгний хэрэглээ маш муу учир ямар мөөгийг идэх ёстой, хүнсний мөөг гэж юуг хэлэх вэ, хортой мөөг гэж юу вэ гэдгийг яг бодитоор нь, байгалиас авч ирээд таны өмнө дэлгэж тавиад, Монголын бүх мөөг судлаачид хамтдаа байж байна гэсэн үг. Энэхүү арга хэмжээнээс маш өргөн хүрээнд мөөгний мэдлэгийг нэг өдрийн дотор авах боломжтой. Монголчууд бид мөөгний мэдлэг мэдээлэл маш бага, хомс байгаагаас шалтгаалаад мөөгний судалгаа бид нарын хүссэн хэмжээнд, шинжлэх ухааны хэмжээнд ч бай, улс төрийн хэмжээнд хийгдэхгүй байна. Алдагдаад байгаа энэ боломжоо олж авахын тулд, ойлгохын тулд энэ фестиваль дээр ирээд “Энэ мөөг чинь ийм хэрэгтэй юм байна, эдийн засгийн хувьд, эрүүл мэндийн хувьд асар чухал ач холбогдолтой зүйл байдаг юм байна” гэдгийг олж, ойлгоосой гэж хүсэж байна, уриалж байна” гэв.

Доктор, профессор, МУ-ын зөвлөх био технологич Х.Алтанцэцэг “Мөөгний аймаг гээд ургамал амьтнаас тэс ондоо маш сонирхолтой өвөрмөц, хүний амьдралд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Ийм организмуудыг, энэ аймагт хамаарагдах организмуудыг судалдаг, сонирхдог хүмүүсийн баяр болох гэж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөөгний аймагт өнөөгийн байдлаар шинжлэх ухаан 110 мянган зүйлийн организмуудыг илрүүлээд байна. Энэ нь нийт дэлхий дээр байгаа мөөгний аравхан хувийг эзэлнэ. Эдгээрээс 5000 зүйл байгальд ургадаг малгайт мөөгийг хүн хүнсэндээ ашиглах боломжтой. Мөн 700 зүйлийн малгайт мөөгнөөс 216 нэр төрлийн биологийн идэвхтэй буюу хүний эрүү мэндэд ашиг тустай бодисуудыг илрүүлж олоод байгаа юм. Эдгээр 5000 зүйлийн иддэг мөөгнөөс өнөөгийн байдлаар 35 зүйлийг нь тарималжуулаад байна” гэсэн юм.

ХААИС-ийн мөөг судлаач П.Лхагвадорж “Монгол оронд газар тариалангийн хоног их богино байдаг. 90 хоногийн хугацаанд л хүнсний ногоог тариалж, хурааж авах боломжтой байдаг бол мөөгийг жилийн дөрвөн улиралд тариалаад, хураах боломжтой. Мөн махнаас дутахгүй уургийн агууламж агуулдаг учраас хүнсний өндөр ач холбогдолтой байдаг” гэв.

“Мөөгний нэмүү өртөгийн сүлжээ” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал “Бид энэ фестивалиар гурван зүйлийг та бүхэнд танилцуулах болно.

Нэгдүгээрт, хэрхэн яаж өрхийн хэрэгцээний мөөгөө ургуулах орчныг бүрдүүлэх вэ, ямар жижиг хэрэгсэл, тоноглол танд хэрэг болох вэ. Үүнийг танд яг бодитоор харуулна.

Хоёрдугаарт, бид хус модны тайрдас дээр ургуулсан мөөгөө танлцуулна. Таримал мөөг яаж модны тайрдас дээр ургаж болж байгааг харуулах болно.

Гуравдугаарт, мөөгний ач холбогдол, ялангуяа бид нарын тариалж байгаа мөөг хоол хүнс талаасаа, шим тэжээл талаасаа ямар ач холбогдолтой вэ гэдэг эрдэм шинжилгээний ажлыг маш гоё ойлгомжтойгоор харуулж, танилцуулах болно” гэсэн юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“МӨӨГНИЙ ФЕСТИВАЛЬ-2023” арга хэмжээ болно
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх