Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад:
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
- Доктор PhD, Профессор Б.Баасансүх
- Доктор ScD, Дэд профecсор М.Бямбасүрэн
- Доктор PhD Ц.Уянга
- Доктор PhD, Профессор Н.Баярсүх
- Доктор PhD, Профессор Ж.Туяацэцэг
- Доктор PhD, профессор Б.Батцэцэг
- Доктор PhD А.Нарантуяа
- Академич, доктор, профессор Ш.Дэмбэрэл
- Доктор PhD Г.Оюун
- Доктор PhD Б.Бейсэн
- Доктор PhD Ц.Дэжидмаа
- Доктор PhD, дэд профессор О.Баатарцогт
- Доктор PhD, дэд профессор С.Өнөрсайхан
- Эдийн засгийн ухааны доктор Ц.Ганзориг нарын эрдэмтэн судлаачид оролцож, санал солилцлоо.
Эрдэмтдийн зөвлөх уулзалтын үеэр хэд хэдэн асуудлаар санал солилцсон бөгөөд нэн тэргүүнд “Хүнсний хувьсгал”-ын бүх шатны үйл ажиллагаанд зөвлөн туслах, мэдлэг туршлагаа хуваалцах ажлыг эрчимжүүлэн, эрдэмтдийг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Монгол Улс хүнсний хэрэглээнийхээ дийлэнх хувийг буюу жилд 1 тэрбум ам.долларын хүнсийг гаднын улсаас импортлож авч байна. Энэ нь нийт иргэдийн эрүүл мэнд цаашлаад эдийн засагт хохирол учруулдаг. Иймд төрийн тэргүүний санаачлагаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”-ыг хэрэгжүүлэхэд бүх асуудлыг шинжлэх ухаанчаар харж, оюуны баялаг бүтээгчдийн эрдэм чадалд тулгуурлах шаардлагатай байна.