Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

БАЯНХОНГОР: Газар тариалан эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг аймаг бүр өөрийн онцлогт тулгуурлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Баянхонгор аймаг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дорвитой дэмжиж, үр дүнд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тодруулбал, ингэний сүүг үйлдвэрлэж эхлэх бэлтгэл нөхцөлөө ханган үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ тун саяхан хүлээн авч удахгүй угсархаар болсон. Мөн энэ ондоо багтаж 1000 тоннын мах ногооны зоорь, өвлийн хоёр хүлэмжийг ашиглалтад оруулах юм. Энэ зун газар тариалан эрхлэгчдээ дэмжин 100 хүлэмжийг нэг дор цогцоор байгуулсан зэрэг томоохон ажлуудыг Баянхонгор аймаг зохион байгуулан ажиллаж байна.

Тэгвэл 09 сарын 01-ний өдөр Баянхонгор сум, Өлзийт сумын газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгээр Шинэ хөдөө төслийн хүрээнд төмсний комбайныг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ХХААГ-ын дарга У.Балжинням нар хүлээлгэн өглөө.

Ургац хурааж авах тус комбайныг Баянхонгор болон Өлзийт сумын газар тариалан эрхлэгчид төмс хураалт бусад үйл ажиллагаандаа нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр хамтран ашиглах болно.

Засаг дарга Д.Мөнхсайхан: “Орон нутгийн өөрийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ бид тодорхой дэмжин ажилласаар ирлээ. Үр дүнг гаргах нь та бүхний эв зүй, хамтын ажиллагаа, санал санаачилгаас шууд хамаарна” гэдгийг хэлээд тариаланчдад аа амжилт хүсэв.

Ургац арвин байг ээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
БАЯНХОНГОР: Газар тариалан эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв
Хэл солих
Мэдээлэл хайх