Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Сурвалжлага: Иргэд шинэ ургацын ногоог тариаланчдаас хямд авч байна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт урд хөршөөс шууд хамааралтай монголчуудад намрын улирал хүлээлт өндөр байдаг. Ургацаа хураасан тариаланчид ирэх хаврын бэлтгэлээ базаахаар зэхдэг бол нийслэлийнхэн шинэ ургацын ногооноос шим тэжээл авахаар эх орны хөрсөндөө тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сонгодог үе нь 8-10 дугаар сар. Хүйт орохоос урьтаж тариалсан бүтээгдэхүүнээ худалдахыг тариаланчид зорьдог ч төдийлөн их ашиг хардаггүй бөгөөд хоттой ойр аймгуудынхан “Алтан намар”-т амжиж оролцохыг хичээдэг гэдгийг хэлж байлаа. Тиймдээ ч тусгайлсан байршлуудад зохион байгуулж буй шинэ ургацын ногооны үзэсгэлэнг зорих иргэд их байна.

ТӨМС 1500, БАЙЦАА 1200 ТӨГРӨГ ШУУДАЙГААР Нь АВБАЛ БӨӨНИЙ ҮНЭТЭЙ

Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногооны үнэ “Алтан намар” үзэсгэлэнд хамгийн хямд байгааг худалдагчид төдийгүй иргэд хэлж байв. Тухайлбал, өргөн хэрэглээний ногоо, жимсний үнийг килограммаар нь авч үзвэл:

  • Төмс- 1500 төгрөг,
  • Лууван, манжин- 2000-2500 төгрөг,
  • Байцаа- 1200 төгрөг,
  • Брокли- 6000 төгрөг,
  • Чинжүү- 9000 төгрөг,
  • Зэрлэг сонгино нэг боодол нь 2000 төгрөг,
  • Тарвас- 2000-2500 төгрөг,
  • Чацаргана- 10 мянган төгрөг,
  • Аньс- 15 мянган төгрөг,
  • Нэрс, үхрийн нүд- 20 мянган төгрөг зэрэг үнэтэй байна.

Хэрэв шуудайгаар нь ногоо авах бол энэ үнээс хямдарч бөөний үнээр тооцох юм. Мөн олон шуудай ногоо авсан тохиолдолд тариаланчид худалдан авагчийн заасан байршилд хүргэх өгөх үйлчилгээ ч байгаа аж.

Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо байгаа бөгөөд мөн л зах, худалдааны төв, дэлгүүрийн үнээс хямд.

Жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог тариаланчдыг худалдан авагчид анддаггүй бөгөөд тариаланчид ч урамшуулж, шинэ ургацынхаа дээжийг дахин хямдралтай үнээр өгдөг байна.

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ТАРИАЛЖ, ШИРХЭГ БҮРЭЭР НЬ ЗУЛГААДАГ УЧИР НОГООЧДЫН ХӨДӨЛМӨР ХҮНД

Тариаланчдад ургацаа тариалахаас эхлээд амрах цаг байдаггүй аж. Ногоогоо арчилна, ургуулна, намар хураана, түүний дараагаар хэрэглэгчийн гарт хэрхэн хүргэх вэ? гээд асуудал их байдгийг ногоочид хэлэв. Өргөтгөсөн худалдаанд оролцох хүсэлтээ өгч, ногоогоо тээвэрлэж авч ирэх, түүнийгээ худалдан борлуулахдаа их ашиг олдоггүй, өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхэд л сайхан байдаг байна.

Ногоочдын хэлж байгаагаар, химийн бордоогүй, органик бүтээгдэхүүнийг 3-5 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс зорьж ирж өртгөсөн худалдаанаас авч байгаа.

Тиймээс ургац арвин байхын сацуу ашиг орлого ч сайн байна гэсэн юм. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн тариаланчид өргөнөөр оролцож байгаа бусад аймгийнхан ч өөрсдийн тариалсан хүнсний ногоогоо тээвэрлэж, зорин ирж оролцож байна. Ногоочдын хөдөлмөр хүнд бөгөөд салбар яамнаас анхаарч дэмжиж байгаад мөн баярлаж байна гэлээ.

ЗААСАН 31 БАЙРШИЛД ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ НОГООНЫ ХУДАЛДАА ГАРНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад “Алтан намар” үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Тиймдээ ч иргэд ойр хавийн шинэ ургацын ногоо худалдаалдаг талбайгаа андахгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, зургадугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд худалдаа гарч байна.

Шинэ ногооны үзэсгэлэнд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг албаныхан хэлсэн.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. Тиймээс та бүхэн өөрт ойр байрлах цэгүүдээс шинэ ургацын жимс, хүнсний ногоог авах боломжтой.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Сурвалжлага: Иргэд шинэ ургацын ногоог тариаланчдаас хямд авч байна
Хэл солих
Мэдээлэл хайх