Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гарч буй төрийн бодлогын луужин нь эрдэмтэн судлаачид болно

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан, амьдралд бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын Эрдэмтдийн Зөвлөл”-ийг байгуулан ажиллах шийдвэр гарсан. Нийт 19 эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн тус зөвлөл өнөөдөр /2023.09.11/ Анхдугаар хурлаа хийлээ.

Өөрөөр хэлбэл төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр эрчтэй өрнөж буй энэхүү хөдөлгөөнийг зөв чиглүүлэх луужин хэрэгтэй бөгөөд энэ үүргийг гүйцэтгэхээр оюуны баялаг бүтээгчид хүч нэмж эхэлсэн юм.

“Эрдэмтдийн зөвлөл”-ийн даргаар Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Доктор ( PhD), профессор Ч.Даваабаяр томилогдож, хурлыг даргалав. Мөн Анхдугаар хуралд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай оролцож санал солилцлоо.

Анхдугаар хурлаар дараах шийдвэрүүд гарлаа. Үүнд:

1. “Эрдэмтдийн зөвлөл”-өөс ХХАА-н салбарт ажиллах төлөвлөгөө, салбарын үндсэн зураглалыг гаргаж, батлуулах

2. “Эрдэмтдийн зөвлөл”-ийн ажиллах дүрэм боловсруулж батлуулах

Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа, хүн ардын аж амьдралын эх үндэс юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшлийн гол уламжлалт салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарыг улам эрчимжүүлэн хөгжүүлэх нь Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж үзэн “Хүнсний хувьсгал” болон өргөжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.

Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа монголчууд бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ, хүнс экспортлогч улс болж, дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдалд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь энэхүү хөдөлгөөний зорилго юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр эрчимжиж, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газрын хөрс доройтож, цөлжилт, шороон шуурга нэмэгдэж буй энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд шинжлэх ухаанчаар хөгжүүлэх явдал нэн чухал байна.

Монголчууд бид байгалийн баялаг, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 18-д жагсдаг бөгөөд нэг хүнд ноогдох мал сүргийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.

Тиймээс 70 гаруй сая малынхаа ашиг шимийг бүрэн гүйцэд авч, эрүүлжүүлж, хүн ардынхаа хоол хүнс, аж амьдрал, улс орныхоо хөгжил дэвшлийг тэтгэхэд “Эрдэмтдийн зөвлөл” чухал үүрэг гүйцэтгэх ёстойг хуралдааны үеэр онцолж байв.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
3 Comments
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
2023-09-12 18:06

Эрүүл монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангах хамгийн зөв бодлого гэж бодож байна. Гадуур аль импортоор орж ирсэн аль дотоодын ургац вэ гэдгийг бараг ялгагдахгүй байна лэй нэгдсэн худалдааны төвтэй болбол зүгээр байх энэ талаар бас судлаасай гэж бодож байна.

Зочин
2023-09-12 18:03

Хүнсний хувьсгалыг дэмжин ажиллаж буй эрдэмтэн мэргэддээ баярлалаа👍👍👍

Зочин
2023-09-12 17:55

Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн чухал салбар

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гарч буй төрийн бодлогын луужин нь эрдэмтэн судлаачид болно
Хэл солих
Мэдээлэл хайх