Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнууд Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрээ оруулан төр-хувийн хэвшил-сургалт, судалгааны хамтын ажиллагаанд тулгуурлан газар тариалангийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Одоогийн байдлаар
- Агроэкологийн сургуулийн 23 багш, II-IY ангийн 334 оюутан, 7 аж ахуйн нэгж, 3 сургалт, судалгааны төвд;
- Инженер, технологийн сургуулийн 12 багш, 410 оюутан гэрээт компаниудад;
- МААБС-ийн 8 багш, 151 оюутан Төв, Сэлэнгэ аймгийн 5 компанид;
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн 267 оюутан, анги даасан багш нарын хамт гэрээт компаниудад;
- Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 80 оюутан, багш нарын хамт;
Нийтдээ одоогийн байдлаар 1242 оюутан, анги удирдсан багш нарын хамт намрын ургац хураалтын ажилд оролцож байна.
Захиалагч аж ахуйн нэгжүүдтэй дулаан орон байр, өдрийн 3 удаа хоолоор хангаж, оюутан өдрийн тавин мянга, багш зуун мянган төгрөгийн цалинтай ажиллахаар гэрээ байгууллаа.
Ургац хураалтын ажил 2023 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс 09 дугаар сарын 31-ны өдрүүдэд үргэлжлэх юм.