Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

57

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

8

2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой

9

ӨМНӨГОВЬ: “Говь фестиваль” орон нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжинэ

65

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

28

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

7

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

7

СЭЛЭНГЭ: Ургац хураалтын явц 9.8 хувьтай байна

10

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

7

ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн ургацыг уул уурхайн компанид тогтмол нийлүүлнэ

15

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно
ах

65

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

57

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

28

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

23

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

17

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

17

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

15

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

14

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

12

ДУНДГОВЬ: 15 сумын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулна

11

ДУНДГОВЬ: Айргийн баяраар уламжлалт хүнсээ сурталчилж байна

10

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

“Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал-2023″ судалгааны судлаач бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал-2023” үндэсний VI судалгааны сургалт Эрүүл мэндийн яаманд 9 сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалтад оролцогчид үндэсний хэмжээнд хийх судалгааны сургагчаар бэлтгэгдэх юм.
Судалгаагаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судалж, үндэсний болон бүс нутгийн түвшинд төлөөлөх чадвартай, статистик ач холбогдол бүхий тоон үзүүлэлтийг гаргана. Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдлыг үнэлж, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлан тогтоох юм.

Олон улсын түвшинд таван жил тутамд хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгдөг. Манай улс энэхүү жишгийн дагуу хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх таван удаагийн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр 1992, 1999, 2004, 2010, 2016 онд тус тус зохион байгуулсан.
Эдгээр судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан хүн ам ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад чиглэсэн олон талт, цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, өрхийн иоджуулсан давсны хэрэглээг 82.5 хувьд буюу зохистой түвшинд хүргэсэн.

Мөн сүүлийн 10 гаруй жилд нярайн эрт амлуулалтыг 70 хувьд, эхийн сүүгээр дагнан хооллолтыг 50 хувьд тогтвортой барьж байгаагаас гадна өсөлт хоцролтын тархалтыг онд 4.3 дахин, бахлуурын тархалтыг 3.7 дахин бууруулсныг дурдаж болно. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдийн дунд тураалын тархалтыг хоёр дахин бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын нэгдүгээр зорилгыг хангаж чадсан бөгөөд хүүхдийн тураал, туранхайн тархалтыг “бага түвшинд” тогтвортой барьж байгаа юм.

Түүнчлэн зорилтот бүлгийн хүн амыг А, Д аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах зардлыг улсын төсөвт суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан, таван газарт “Хүн амд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх жишиг өрөө”-г байгуулсан бөгөөд ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сургалтын цөм хөтөлбөрт “Хоол-хөдөлгөөн” хичээлийг нэмж оруулсан зэрэг нь үндэсний судалгааны үр дүн.

Энэ удаагийн судалгааны үр дүнг үндэслэн сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын хөгжлийн түншлэгчдэд хүргүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 6–18 насны хүүхдийг хамруулан бичил тэжээлийн байдлын зарим үзүүлэлтийн анх удаа судлан тогтооно. Мөн “Хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл” олон улсын жишиг хэмжүүрийг ашиглан тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг анх удаа үнэлнэ. Өрхийн хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл, нийгэм–эдийн засгийн бүс, оршин суугаа байршил, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан тогтоосноор нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх боломж олгоно гэж үзэж байгаа юм.

Бага насны хүүхдийн хооллолт, насанд хүрэгчдийн хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл (dietary diversity), бичил тэжээлийн байдлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн ХХААБ-ын 2021 онд шинэчлэн боловсруулсан удирдамж, зааврыг ашиглан үнэлж, тэдний хоол тэжээлийн байдалтай холбон судлахаар төлөвлөсөн.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал-2023″ судалгааны судлаач бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх