Есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлах юм байна.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулах юм байна. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцох боломжтой аж.
Мөн гэр бүлээрээ алхах, унадаг дугуй унахыг уриаллаа.