Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

7

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

13

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

12

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

9

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

12

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална

7

Нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд

9

ДОРНОД: Хаврын тариалалт 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

16

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

12

СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонины тоо толгой 15.6 хувиар өсжээ
ах

114

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

108

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

48

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

26

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

19

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

17

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

16

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

16

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

15

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

15

ДОРНОД: Жилд 3000 тонн мах хүнсэнд хэрэглэж байна
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын ашиг шим, генетик чадавхыг нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийн чухал асуудал мөн

Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хурал Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хуралд оролцогчдод уншиж танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!

Хүндэт зочид оо!

Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол Улсын Засгийн газрын 1923 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар” нэртэйгээр Мал эмнэлэг, үржлийн албыг анх байгуулсан түүхтэй.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ “газар” үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтаа хэдэнтээ өөрчилсөн бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Мал эмнэлгийн ерөнхий газар” болж үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол эх үүсвэр болох мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд мал эмнэлэг, үржлийн алба чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Малын эмч, мал зүйчдийн үндсэн ажил болох мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын ашиг шим, генетик чадавхыг нэмэгдүүлэх нь зөвхөн малын тухай асуудал биш, үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийн чухал асуудал мөн юм.

Иймд төр засгаас мал эмнэлэг, мал үржлийн салбарт онцгой анхаарал хандуулж 2017 онд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан нь Монгол Улсын мал эмнэлэг, үржлийн салбарыг шинэчилж олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх суурь тавигдсан гэдгийг цохон тэмдэглэж байна.

Үүний зэрэгцээ малын үржлийн ажил үйлчилгээг олон улсын түвшинд явуулах Малын удмын сангийн үндэсний төв шинэчлэгдэн байгуулагдаж, өндөр ашиг шимт малыг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын генийн санг хамгаалах, баяжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх ажилд ахиц дэвшил гарсаар байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас 2022 онд баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоол, УИХ-ын түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоолоор малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал эмнэлгийн оношилгооны лабораторийг чадавхжуулах, үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжин импортын хүнс орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын тодорхой шийдвэрүүд гарч, улс орны хэмжээнд хэрэгжиж байна.

Байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон, эрсдэлгүй мал аж ахуйг бий болгох, түүндээ тулгуурлан малын чанар, эрүүл мэндийг сайжруулан хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь мал аж ахуйн хөгжлийн тулгуур асуудал мөн бөгөөд эдгээрийг шийдвэрлэхэд төр засаг, малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа, ажлын харилцан уялдаа холбоо нэн чухал юм.

Та бүхний оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан, одоо ажиллаж байгаа мал эмнэлэг, үржлийн алба нь боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр, хүн амыг баталгаат, аюулгүй хүнсээр хангах, экспортын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн бусад түүхий эдийг нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх, үнэ цэнэ нь улам өсөн нэмэгдэх ирээдүйтэй салбар гэдэгт Төрийн тэргүүний хувьд итгэлтэй байна.

Мал аж ахуйн салбар бол манай улсын оршин тогтнохын үндэс, үндэсний аюулгүй байдлын дархлаа юм. Тиймээс энэхүү чухал салбарт эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулан ажиллаж буй үе үеийн мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид болон энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол улсын Ерөнхийлөгчийн хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Улаанбаатар хот

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын ашиг шим, генетик чадавхыг нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийн чухал асуудал мөн
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх