“УРГАЦЫН БАЯР-2023” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ 12 ДУГААР САРЫН 6-НД БОЛНО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Ургацын баяр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 6-нд зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний үеэр салбарын төлөөлөлд Төрийн дээд шагналыг Төрийн ордонд гардуулах бол хүнсний шилдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн болон газар тариалангийн салбарын амжилт, түүхийг харуулсан үзэсгэлэнг “Корпрайт” зочид буудлын Их танхимд дэлгэнэ.
Түүнчлэн баярын хурлыг нээж МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх бөгөөд энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүнсний хувьсгал-Тариалангийн сэргэлт-2023” үр дүн, цаашдын зорилтын талаар илтэл тавина. Мөн Үндэсний шилдэг үйлдвэрүүдийг шалгаруулж шагнал гардуулах аж.
“Ургацын баяр-2023” хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр: