Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

110

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

155

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

19

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

19

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

18

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

20

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

155

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

110

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

 “Хүнсний хувьсгал” ТББ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр Т.Мөнхтөр томилогдлоо

Хүнс хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн V хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2023 онд хийсэн ажлын үр дүн, бүтэц зохион байгуулалт болон дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар дэд тэргүүнийг сонгосон бөгөөд “Хүнсний хувьсгал” ТББ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр Т.Мөнхтөрийг томиллоо.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхээр хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан. Хэдий үүсгэн байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн хугацаанд 7 удаа төрийн томоохон уулзалт хийн, ТББ-ын удирдах зөвлөл 5 удаа хуралдаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулжээ.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын Тэргүүн, ТУЗ-ийн дарга Ч.ДАВААБАЯР: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бид “Хүнсний хувьсгал”-ыг амжилттай хийнэ. Төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил баялаг бүтээж, ард иргэд худалдан авалтаараа дэмжвэл Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болж чадна.

Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хувийн хэвшлийнхэн маань санаачилга гарган “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан. Энэ байгууллага бол олон ТББ-ын нэгдэл. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны ажлаа дүгнэж, дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, бүтцийн асуудал яригдаж байна. “Хүнсний хувьсгал” ТББ-ын хувьд 2024 онд гадаад харилцаандаа илүү анхаарал хандуулахаар дэд тэргүүнээрээ Т.Мөнхтөрийг томилж байна.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр: “Хүнсний хувьсгал”-ыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын гурван стандарт хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын гурван стандарт байдаг. Үүнд: Ургамал хамгаалал, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал. Манай улсад хараахан бүрэн дүүрэн хэрэгжээгүй. Тиймээс наад захын дүрэм стандартыг баталж, үүнийг ягштал хэрэгжүүлдэг тогтолцоог бүрэлдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар намайг дэд тэргүүнээр томиллоо.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Болод: Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд “Хүнсний хувьсгал” ТББ-тай уялдаа холбоотой байж, судалгааны ажилд хамтран оролцох хэрэгтэй. мөн техник, эдийн засгийн үндэслэлүүдээ гаргаад, судалгаа болон ТЭЗҮ дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Дахин хэлэхэд “Хүнсний хувьсгал” ТББ нь холбоодуудын нэгдсэн холбоо учраас яг энэ хүнсний салбарт болон хөнгөн үйлдвэр дээр үйл ажиллагаа явуулж буй холбоодууд маань энэ ТББ-тай хамтарч ажиллах нэн шаардлага байна.

“Хүнсний хувьсгал” ТББ нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд санал хүсэлтээ илэрхийлэх, бусад үйлдвэрлэгчдээ мэдээллээр шуурхай хангах, дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гарахын төлөө нэгдэж ажиллах юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
 “Хүнсний хувьсгал” ТББ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр Т.Мөнхтөр томилогдлоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх