Монгол орны нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, хаагдсан зам давааг нээх, аймаг орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий шуурхай бүлгийн бүрэлдэхүүнийг томиллоо.