Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлого, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарч хөнгөн аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай үе шаттай танилцаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажилласан эхний үйлдвэр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Монпеллетс” ХХК-ийн хонины ноосон органик бордооны үйлдвэр. Тус үйлдвэр нь хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад үйлдвэрүүдийн ашигласан доод сортын угаагаагүй хаягдал ноосыг боловсруулан органик бордоо үйлдвэрлэж байна. Бордооны үйлдвэр жилд 2,000 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар ХБНГУ, АНУ зэрэг орнуудад экспорт хийж байна.
Малчдаас угаагаагүй ноосыг авч өндөр технологиор боловсруулан хөрсний хамгийн сайн шинж чанартай бордоог үйлдвэрлэж байна
Органик бордоо нь усыг өөртөө шингээн хадгалдаг бөгөөд шаардлагатай үед буцаж ялгаруулдаг, 10-14 сарын хугацаанд задарч, байгальд шингэдэг. Газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжнаас хамгаалдаг, ургамлыг дээд зэргийн тэжээл болон усаар хангадаг юм байна.
Монгол Улс жилд 170 сая ам.долларын химийн бордоо импортоор авдаг. Дотоодын бордооны зах зээл 150 мянган тонн бөгөөд жил бүр энэ тоо 10 хувиар өсдөг аж. Тэгвэл дотоодын бордооны үйлдвэрлэл дутагдалтай байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.
Манай улсын хөрсний чанар муудаж, ялзмагийн агууламж 60, ургамал шинжтэй тэжээлийн бодис 60-80 буурсан нь хүнсний ногоо тарих, арвин ургац авахад сөргөөр нөлөөлдөг. Ийм үед органик бордоог жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, тасалгааны болон мандлын цэцэг, хөрс, задгай талбай, хүлэмжийн ногоо, уул уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад үр дүнтэй нь дотоод, гадаадын улс орнуудын туршилтаар батлагджээ.
Хүрэлсүх сурталчилгаа хийлгээд байгаа юмуу Харахаас нүдэнд хүйтэн новш
Хүрэлсүх бордоо үйлдвэрлээд байгаа юмуу Хэрэггүй хүн дээ
Энэ бордоог хаанаас яаж авах вэ
Бордоо ямар хаягаар авах вэ
Мэдээлэл авъя. Утас
Дугаар