Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавигдах хяналт, шаардлага өндөрсөж буйтай уялдуулан лабораторийн шинжилгээний аргын нарийвчлалыг гүнзгийрүүлэх, өндөр мэдрэмжтэй багажит шинжилгээний арга болон хосолсон аргуудыг нэвтрүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.
Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чиглэлээр итгэмжлэгдсэн төр, хувийн хэвшлийн лабораториуд хоорондын судалгаанд суурилсан хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байна.
Энэхүү ажлыг МҮХАҮТ-ийн дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлтэй хамтран эхлүүлнэ.