Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн” эхэлснээр 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн ба төр, хувийн хэвшилтэй хамтран олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам зохион байгуулдаг.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар оролцогч байгууллага бүрийн тодорхой, бодит үр дүнтэй ажил, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилладаг бол 2024 онд аймаг, орон нутгийн Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бодит үр дүнг бий болгох зорилгоор орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.