Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн VI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль батлагдсантай холбогдуулан шийдвэр гаргах, өмнөх шийдвэрүүдийн биелэлттэй танилцаж ажлын хэсгүүдийн хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах зэрэг найман асуудлуудыг хэлэлцлээ. Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан гадаад бодлогын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Мөн “Хүнсний хувьсгал” ТББ-ийн удирдах зөвлөлд “Харүмафүжи сүүний ферм”-ийн үүсгэн байгуулагч Б.Бямбадорж, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Б.Солонго, “Хөдөө аж ахуйн салбарын эрдэст нэмэлт, шим тэжээл үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Тэргүүн О.Дашдулам нарын гурван гишүүн шинээр элслээ.
“Хүнсний хувьсгал” ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах томоохон зорилготойгоор байгуулагдсан. Тэгвэл тус ТББ-ын хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгч, үйл ажиллагаагаа улам тэлсээр байна.