Биотехнологийн үндэсний ууган үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Т.Мөнхтөр болон Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамны албаны хүмүүс танилцлаа.
- “Биокомбинат” ТӨХХК шинжлэх ухаанд суурилсан малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх биобэлдмэл үйлдвэрлэж байна.
”Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжихэд “Биокомбинат” ТӨХХК чухал нөлөө үзүүлэх юм. Иймд тус үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч ажиллана гэдгээ албаны хүмүүс илэрхийллээ.