Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд орон нутгийн лабораториудын арга зүйг чадавхжуулна

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори”-т Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Т.Мөнхтөр нар ажиллалаа. “Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь мал амьтны гоц халдварт өвчнийг илрүүлэх, оношлох баталгаажуулах, экспорт импортын мал, амьтан, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг эрүүл ахуйн баталгаа гаргах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой үүргүүдийг хүлээсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд УМЭАЦТЛ, Сүлжээ лабораторийн арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад:

  1. Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хүнд металлын үлдэгдэл, хоруу чанар өндөртэй нянгийн бохирдлыг хянах, хяналтын төлөвлөгөөг батлах /1.6.1/
  2. Мал эмнэлгийн оношилгооны лабораторийн чадавхжуулах /4.6.4/ гэсэн хоёр үүрэг хүлээн, түүнийг хэрэгжүүлэн ажиллан байна.

Мөн тус байгууллага нь аймаг, нийслэл, сум дүүргийн лабораторийг сүлжээ байдлаар нэгдсэн арга зүй, аргачлалаар хангаж ажиллах үндсэн чиг үүргийнхээ дагуу “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 21 аймгийн сумуудад мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудыг байгуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр зорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр томоохон үүргийг хүлээн ажиллаж байгаа. Пестицид болон малын эмийн үлдэгдлийг шалгадаг чухал үүргийг гүйцэтгэж байна. Хоёр жилийн өмнө 30 гаруй нэр төрлийн эмийн үлдэгдлийг шалгадаг байсан бол өнөөдрийн байдлаар 100 орчим эмийн үлдэгдэлд хяналт, шинжилгээ хийж байна. Энэ ч утгаараа лабораторийн хүчин чадал сайжирсан нь харагдлаа. Мөн тус лаборатори нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд орон нутагт үйл ажиллагаагаа тэлэн идэвхтэй ажиллаж байна.

“Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори” нь 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүнийг хэрэглэн, илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилдээ 40-50 мянга дээжид улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд орон нутгийн лабораториудын арга зүйг чадавхжуулна
Хэл солих
Мэдээлэл хайх