Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолуур бэлтгэх нөөцтэй боловч үүний 70.0 хувийг, 18 сая ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж байгааг дурдаад, үйлдвэрлэл, боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тухайлбал 2023 онд 10,5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй талаар тэрбээр онцлоод, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хөрөнгийн чадавх сул, арилжааны банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, түүхий эдийн зах зээлд гаднын худалдан авагчдын өрсөлдөөн их, түүхий эдийн чанар муу, бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай, үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн хүний нөөц, инженер, техникийн ажилчид дутмаг, тогтвор суурьшил багатай зэргээс шалтгаалан түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж чадахгүй, боломжит орлогоо алдсаар байна гэлээ. Мөн тэрбээр, дэлхийн зах зээл дээрх хувцасны хэрэглээ 2027 онд 830 тэрбум амдолларт хүрэх төлөвтэйг дурдаад, үүний 2.0 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзлэхийн зэрэгцээ эко буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл 2032 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, гүн боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсаргаж, “Цагаан алт” хөдөлгөөнийг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлүүдээр авах арга хэмжээг тодорхой тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Ганболд, тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээний санхүүжилтэд 2024 онд 70.9 орчим тэрбум төгрөг шаардагдахаар төлөвлөснийг улсын төсөвт тусгасан эсэхийг асууж хариулт авсан юм. Түүний асуултад хариулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, тогтоолыг хэрэгжүүлэхэд нийтдээ 2.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах талаар тодотгоод, үүний 1.5 их наяд төгрөгийг арилжааны банкнуудын чөлөөт мөнгөн үлдэгдлээр шийдвэрлэхээр тооцсон гэсэн юм. Үүний хүүгийн төлбөрт жил бүрийн улсын төсөвт 700.0 орчим тэрбум төгрөг тусгах ажээ. 2024 онд шаардагдах 70.9 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон холбогдох сайд нарын багцаас зохицуулалт хийх боломжтойг Засгийн газар мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хариулт хангалттай гэж үзсэн тул “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив
Хэл солих
Мэдээлэл хайх