Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнс экспортлогч улс болоход дотоодын аж ахуй нэгжүүд олон улсын стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь чухал юм.
Энэ ажлын хүрээнд “Хүнсний хувьсгал” ТББ нь Нazard analysis critical control point /HACCP/ буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо”-ны сургалтыг “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Уг сургалтад хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдах түвшний ажилтнууд 3 модуль сургалтанд хамрагдаж хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцооны дотоод аудитор боллоо.
Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм.
НАССР тогтолцоог хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой
- Үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүрд аюулгүй найдвартай байдал нь дээшилнэ.
- Хүнсний бүтээгдэхүүний үр ашиггүй зардал багасах, их хэмжээний үйлдвэрлэлийн гологдол, үл тохирол гарахаас сэргийлж чадна.
- Олон улсын зах зээлд гарах боломж нээгдэнэ.
- Ажилтан өөрийн үүргээ гүйцэтгэхэд ойлгомжтой болно.
- Бүтээгдэхүүний аюулгүй байдал нь баталгаатай гэдэгт итгэлтэй болж сонголт хийхэд хялбар болно.
“Хүнсний хувьсгал” ТББ-аас Олон улсын стандартын сургалтуудыг хүнс, хөдөө аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.