Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

18,549

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16,677

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

5,445

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

0

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна
ах

18,549

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,247

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

16,977

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,677

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,577

Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

16,377

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

15,987

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,618

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

10,758

Амьд малын төвлөрсөн арилжаа зохион байгуулагдана
ах

УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төр, захиргааны байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг төр, захиргааны 35 байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй. Дээрх тогтоолын хэрэгжилт, явцыг үнэлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хагас жил тутам зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг. Тэгвэл тогтоолын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх зорилготой дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 11-р сарын 21-нд Төрийн ордонд болно.

Боловсролын яам: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх онцлох арга хэмжээнд хүнсний чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчийн хоол хүнсний чанар, хүртээмж, аюулгүй байдал, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх, төсөл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ багтаж байна. Уг тогтоолын хүрээнд Боловсролын яам 12 арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэж байгаагаас найм нь бүрэн хэрэгжсэн, дөрөв нь 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Монголбанкны хувьд уг тогтоолын дагуу 1.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоос одоогоор 1.223 их наяд төгрөгийг 3038 зээлдэгчид арилжааны 10 банкаар дамжуулан олгожээ. Урьдчилсан байдлаар ажлын биелэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний яам: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд гурван арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэхээр байгаа ч одоогоор өвлийн хүлэмжийн аж ахуйн уур, дулааны хэрэглээний зардлыг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.

Зам, тээврийн яам: Тогтоолын хүрээнд зургаан арга хэмжээг гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Тухайлбал Хүнсний тээвэр, логистик, ачаа эргэлтийн бүртгэлтэй холбоотой зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сангийн платформыг хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.

Газар Зохион Байгуулалт Геодези, Зураг Зүйн Ерөнхий газар: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд нэг арга хэмжээг хэрэгжүүлэх, хоёр арга хэмжээнд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хамтран оролцохоор төлөвлөгдсөн бөгөөд зарим ажлын хэрэгжилт удаашралтай байгааг онцоллоо. Тодруулбал тариалангийн газрыг 1.1 сая га-д хүргэх, усалгаатай тариаланг 200 мянган га-аар нэмэгдүүлэх гэж төлөвлөсөн ч бэлчээрийн газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх хүсэлт ирэхгүй байгаагаас дээрх ажил удаашралтай байна гэв.

Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яам: Уг тогтоолын хүрээнд дэмжин оролцож байгаа бөгөөд “Хүнсний хувьсгал”-д нэгдэж буй дотоодын үйлдвэрүүдэд шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Зээлийн батлан даалтын сан: УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хоёр арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөгдсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр олгогдсон 32.5 тэрбум төгрөгийн зээлд 18.5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.

Гаалийн Ерөнхий Газар: Үндсэн чиг үүргийн хүрээнд гурван арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тухайлбал Хөдөө аж ахуй, эрүүл ахуй, хадгалалт, худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн шаардлагыг бүрэн хангах дотоодын хяналтын тогтолцоог сайжруулах, мөрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж байна гэв.

2022 онд батлагдсан Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол нь 5 бүлэг, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 арга хэмжээг төрийн 35 байгууллага хэрэгжүүлнэ. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цаашлаад хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход томоохон түлхэц болох юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төр, захиргааны байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт болно
Хэл солих
Мэдээлэл хайх