Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаатай танилцан, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний худалдан авалт хийх боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших 2 жилийн үр дүнг танилцуулна.
“Алтан намар” фестиваль 10 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын гадна талбайд болно.