Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

“Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдааны махны чиглэлийн хонины төрөлд суффолк үүлдрийн эм хонь тэргүүн байрт шалгарлаа

Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024”, Хүнс, хөнгөн үйлдвэрийн үзэсгэлэн, “Шилмэл мал” үзэсгэлэн, “Үржлийн малын дуудлага худалдаа” Төвийн бүсийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн тариаланчид, төмс хүнсний ногоо эрхлэгчид, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр амжилттай оролцлоо.

Дээрх үйл ажиллагааны “Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдааны махны чиглэлийн хонины төрөлд Ерөө сумын Н.Баттулгын өсгөн үржүүлж буй суффолк үүлдрийн эм хонь тэргүүн байрт шалгарлаа.

“Монгол женетик сервис” ХХК нь дэлхийн хэмжээний шилмэл хонины үүлдэр болох Английн суффолк хонь үржүүлэн Монгол Улсын хонины аж ахуйд нийлүүлж, хонины аж ахуйн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Н.Баттулга 2006 оноос “Монгол женетик сервис” ХХК байгуулан дэлхийн номер нэг брэнд болох махны үүлдрийн суффолк хонийг дагнан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үржүүлж байна.

-Суффолк үүлдрийн хонь яагаад дэлхийн брэнд хэмээн нэрлэгдэх болтлоо алдаршсан тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ хонины ашиг тус бусад хониноос илүү гэдэг нь 200 гаруй жил батлагдсан юм. Суффолк хонины давуу тал нь өсвөр насандаа мах их үйлдвэрлэдэг. Өсөлт бойжилт нь түргэн явагддаг. Өсвөр насандаа эрчимтэй торнино гэдэг олон талын давуу талтай.

Нэгдүгээрт, бага залуу хонины мах уургаар баялаг. Хоёрдугаарт, зөөлөн. Гуравдугаарт, суффолк хонины мах хүний биед ашигтай элемент ихээр агуулдаг. Шүд цооролтын эсрэг фторын агууламж өндөр. Чихрийн шижин өвчнийг бууруулж, нойр булчирхайг дэмждэг бодисууд энэ хонины маханд их хэмжээтэй байдаг.

-Энэ суффолк хонины амьдын жин хэд байдаг вэ?

-Дэлхий нийтийн практикт нас гүйцсэн суффолк хуцны амьдын жин 110-160 кг хүрнэ. Эм хонь 81-110 кг. Энэ нь дундаж стандарт хэмжээнүүд юм шүү. Үүнээс давсан үзүүлэлтүүд ч бий. Зургаан сартай хурга нь 60 кг жинтэй байдаг. Гэтэл монгол нас гүйцсэн эр хонины намрын жин л 60 кг шүү дээ.

-Суффолк хонь хэр хурдан өсдөг вэ?

-Суффолк хонины хургалалт хоорондын зай нь 360-365 хоног байдаг. Төлөрхөг чанар нь 140-190 хувь. 200 гаруй хувьтай үзүүлэлтүүд ч их тохиолддог. Тэгэхээр ихэрлэлтийн хувь өндөр гэсэн үг. Нэг хониноос хоёр ихэр хурга гаргаад. Зургаан сарын дараа 60 кг жинтэй болно гэж үзвэл 120 кг амьдын жинтэй хоньтой болно. Түүний 50 хувь нь махны гарц байна гэж үзвэл 60 кг махыг нэг хониноос жилдээ үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ дээд зэргийн сайн чанартай мах байх болно.

-Суффолк хонийг Монголд оруулж ирсэн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Би амьдралынхаа 20 жилийг суффолк хонинд зориулжээ. Анх 1999 онд Монголд АНУ-ын хонь үржүүлэгчдийн холбоо, Монголын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран “Махны хонь-төсөл хэрэгжүүлсэн юм. АНУ-аас хөлдөөсөн үр хөврөл оруулж ирээд монгол хонинд шилжүүлэн суулгаад анхны төлөө 2000 онд авсан.

Үүнийг Монгол талаас хариуцаж байсан биотехнологийн ганц мэргэжилтэн нь миний төрсөн ах Н.Алтанхуяг гэж Монгол Улсын төрийн шагналт, доктор, профессор хүн байсан. Энэ төслийн багт би ажиллаж байхдаа суффолк хонины гайхамшгийг олж харсан хэрэг.

Бид чинь монгол хонь сайн гээд л магтаад байдаг. Сайн боловч суффолкын хурганы хэмжээнд хүрэхгүй байна. 28 кг гулууз авахын тулд бүтэн зургаан жилийн ган зуд, байгалийн бэрхшээл, бэлчээрээр явуулах хэрэг гардаг. Тэгээд махаа идэх гэхээр орчин цагийнхан өөхтэй гээд голно. Өөхийг нь ялгаад идэх гэхээр булчин суучихсан хатуу мах. Монгол Улс ийм бүтээгдэхүүнтэй л явж ирсэн байна. Тэгэхээр монгол малын ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх гарц нь дэлхийн брэнд болсон суффолк хонь гэдгийг ойлгосон юм.

1999 оноос эхлээд суффолк хонийг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж ирсэн болохоор хийж байгаа ажилдаа улам дурлаж, илүү хялбар аргаар Монголд түгээх аргыг сүвэгчилсэн хэрэг. Ингэж үржлийн мал өсгөх болсон. Тус хонь нь байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн ач тустай юм.

Түүнчлэн суффолк хонь нь жигд, нарийвтар ноостойгоос гадна түүний ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар дэлхийд гайхагддаг.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2 Comments
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
kalorifer soba
2024-10-23 02:23

Keep up the fantastic work! Kalorifer Sobası odun, kömür, pelet gibi yakıtlarla çalışan ve ısıtma işlevi gören bir soba türüdür. Kalorifer Sobası içindeki yakıtın yanmasıyla oluşan ısıyı doğrudan çevresine yayar ve aynı zamanda suyun ısınmasını sağlar.

Зочин
2024-10-21 20:31

Монголын юм бүхэн нь яахаараа ийм хорвоогийн хамгийн хогийн лалрынх байдаг байна аа. Монголын нэг сумаас жижигхэн газар нутагтай улс гэхэд үхэж далд орс он бузар монголоос хэдэн тэрбум ахин баялагтай л байж байх юм. Тэгэхэд энэ хөлдүү ашиг шимгүй, бузар газар орон, байгалийг хар л даа. Бузрын хүйтэн үхээрийн үржил шимгүй, лалрын хоосон хөлдүү пизда орон .Монголд үхэр монгол болж төрснөөс халуун оронд хорхой болж төрвөл илүү жаргалтай. пизда монгол зайл үх.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдааны махны чиглэлийн хонины төрөлд суффолк үүлдрийн эм хонь тэргүүн байрт шалгарлаа
Хэл солих
Мэдээлэл хайх