Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч “KОПИА Монгол” төв хамтран ажилладаг. Тус төв 2014 оноос хойш Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 20 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлж байна.
Одоогоор:
- Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн тэжээлийг нутагшуулах,
- Бөөрөнхий сонгины механикжуулсан тариалах технолого нэвтрүүлэх,
- Ногоон бордурыг ашиглан улаанбуудайн ургацыг нэмэгдүүлж, чанар сайтай үрийг түгээн дэлгэрүүлэх зэрэг үндсэн 3 төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнг дүгнэх тайлан хуралд “KОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Удирдах хорооны гишүүд оролцож байна.
Мөн “KОПИА Монгол” төвөөс 2025 онд Монгол оронд тохиромжтой мал аж ахуйн дэвшилтэт модель хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх төслийг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.