Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Үе үеийн ойчид, агнуур зүйчид, мод боловсруулах үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн ажилтан албан хаагчидаа, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар, Дипломат төлөөлөгчдийн газар, Олон улсын байгууллагын Хүндэт зочид төлөөлөгчид өө, Өнөөдөр Монгол Улсад Ойн аж ахуй, агнуур, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож байна. Түүхэн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт, ахиц дэвшлээр дүүрэн угтаж буй үе үеийн Ойчид, агнуур зүйчид, мод боловсруулах үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн, ажилтан албан хаагчид, зочид төлөөлөгчид Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.
Ой, модны салбар Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорнодын Онон, Хөвсгөлийн Хатгалд анх байгуулагдсан 4 ойн ангиас түүхээ тамгалж, өнөөдөр 100 жилтэйгээ золгож байна.
100 жилийн түүхэнд Та бүхэн эх орныхоо үнэт баялаг болсон ой модны нөөц, дагалдах баялгийг нэмэгдүүлэх, бэлтгэж боловсруулах, улмаар ангийн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрлэлийн нэгдмэл салбарыг цогцлоож, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг бахархалтайгаар онцлон тэмдэглэж байна.
Монгол оронд төдийгүй дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицож, ой болон ногоон бүрхэвч бүхий газар нутгийн талбайг өргөтгөн, гол мөрөн, нуурын усыг хамгаалах, ундаргыг сэлбэх, мөнх цэвдгийн урсцыг зогсоох, хүн ам төвлөрсөн хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Та бидний эрхэм зорилт болж байна.
Энэ зорилтыг бодитойгоор мэдэрч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, монголчууд тэр дотроо ойчид бидний эрч хүчийг нэмэгдүүлж, дэлхий нийтийн анхаарлыг их эзэн Чингисийн өлгий нутгийн зүг хандуулж чадсан Монгол төрийн тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч Танд талархлаа илэрхийлье. Түүнчлэн энэ хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн төлөө манлайлан ажиллаж байгаа ойн салбарынханы нөр их хичээл зүтгэл, бүтээлч санаачилга, дотоод гадаадын дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааны үрээр эх орны минь ой, ан амьтны нөөц баялаг өсөн нэмэгдэж, өргөжин тэлсээр байгаад чинь сэтгэлийн талархал илэрхийлье.
2024 оны УИХ-ын сонгуулын үр дүнд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар байгаль орчны асуудлыг нэн тэргүүнд тавьж, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамыг бие даалган байгуулсанд салбарын хамт олон маш их баяртай байна. Бид юуны өмнө ой болон агнуурын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй зорилгоор “Ойн тухай”, “Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” “Тусгай ан агнуурын тухай” хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр
бэлтгэж байна.
Түүнчлэн ойжуулах, нөхөн сэргээх, мод үржүүлгийг үлэмж нэмэгдүүлэхийн тулд агро ойн аж ахуйг хөгжүүлэх, газар тариаланг хамгаалах ойн зурвас байгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг чанартай хийлгэх, үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, урамшуулалын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Бид үеийн үед байгаль орчноо хамгаалахын төлөө анхаарч ирсэн хэдий ч түүний төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, сэтгэл оюун хүч хөдөлмөрөө зориулж ирсэн мянга мянган ажиллагсадынхаа эрүүл мэнд, мэргэжил боловсрол, ажиллах нөхцөл, ахуй амьдралд нь тавих анхаарал нэн сул байсныг хэлэх хэрэгтэй. Тийм учраас миний бие парламентын гишүүний хувьд, БОУАӨ-ийн сайдын хувьд, эмэгтэй хүний хувьд 2025 оныг “Байгаль орчны салбарын ажиллагсадын эрхийг хамгаалах, ажиллах орчныг сайжруулах, амьдралын түвшинг дээшлүүлэх, ганц хоёр том компани гэлтгүй салбарын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг тэтгэх жил” болгон зарлаж байна.
Бидний баяр анхны үндсэн хууль батлагдсны 100 жилийн ойтой давцаж байгаад ихээхэн билэгшээж байгаагаа илэрхийлж, Та бүхэндээ байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж, эрүүл саруул, эрч хүчтэй, эрдэм боловсрол, эд баялагаар тэгш дүүрэн байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлж, түүхт ойн баярын хурлын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.
- Нүүр
- Танилцуулга
- Хууль эрх зүй
- Мэдээ
- Хүнсний хангамж ба аюулгүй байдалБайцааГурилГурилан бүтээгдэхүүнЛууванМахМанжинМахан бүтээгдэхүүнӨндөгСармисСонгиноСүүн бүтээгдэхүүнСүүТахианы махТөмсУргамлын тосХүлэмжийн ногооХүнсний давсХүрэн манжинЦөцгийн тосЭкспорт, ИмпортБодлогоХүнсний хангамжХүнсний аюулгүй байдалТөрийн байгуулагуудын ажлууд21 аймаг ба нийслэлд хэрэгжиж буй ажлууд
- Статистик