Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 108 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа. Тус ажлын хэсэг нь УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан шинэчлэх, тухайн жилд хүрэх түвшинг тодорхой болгох талаарх саналыг танилцуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан юм. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилт болон үйл явцын талаар хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагч: Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх
Ажлын хэсгийн гишүүд:
- Б.Даваадалай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх
- Д.Энхмаа УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ахлах референт
- Д.Батсүрэн ЗГХЭГ-ын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам хариуцсан референт
- Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга
- Т.Гантогтох ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
- Д.Очирваань ЭЗХЯ-ны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга
- Б.Батдаваа ҮСХ-ны дарга
- Г.Отгонбаяр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
- Т.Түмэнжаргал БШУЯ-ны суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
- Б.Алтанцэцэг ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч
- Д.Хүрэлбаатар ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга: В.Мөнгөнсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний, төсөл хөтөлбөрийн албаны дарга