Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

БАЯНХОНГОР: Суффолк үүлдрийн төлөг амьдын жин 50кг-д хүрчээ

10

“Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

6

БУЛГАН: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ

13

ДУНДГОВЬ: “Мандалговийн алим” брэнд бүтээгдэхүүний шинэ хандлагыг тодорхойлов

15

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 50 хувьд сайн ургажээ

17

Хиймэл оюун ухаан ба хүнс үйлдвэрлэл

11

ЗАВХАН: Тамхинаас татгалзах нь эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм

15

БАЯНХОНГОР: Хоол тэжээлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байна

14

АНУ-д хүнсний хог хаягдлыг бууруулах үндэсний санаачилга эрчимжиж байна

12

Дундад Дорнодод усны хомсдол хүнсний үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлж байна
ах

124

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

90

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

26

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

20

ДОРНОД: Сумдад үйлдвэрлэлийн хадланг хязгаарлана

20

ДУНДГОВЬ: Малчид хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргад суралцаж байна

19

FAO-ийн Хүнсний төлөв: Дэлхийн хүнсний түүхий эдийн зах зээл геополитик болон цаг уурын эрсдэлтэй нүүр тулж байна

17

ХӨВСГӨЛ: Орон нутагт бяслаг, сүүний үйлдвэрүүдийг үе шаттай байгуулж байна

17

FAO, WFP: Өлсгөлөнгийн нөхцөл хүндэрч, дэлхийн 13 халуун цэг ноцтой эрсдэлтэй тулгарч байна

17

Эрдэмтэд жимс, хүнсний ногоог хурдан муудахаас хамгаалах байгалийн шавар бүрхүүл бүтээжээ

17

Хиймэл оюун ухаан ба хүнс үйлдвэрлэл

16

СУДАЛГАА: Хэт боловсруулсан хоол хүнс нь хорт хавдартай холбоотой гэдэсний хэвийн бус өсөлтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг

15

БАЯНХОНГОР: Хоол тэжээлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байна
ах

Ч.Даваабаяр: Бүгд Найрамдах Турк улстай бүх л салбарт стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд Бизнес форум, бизнес тур аялал зохион байгуулагдаж, Туркийн талаас 130 орчим бизнес эрхлэгч, Монголын талаас барилга, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхайн 100 орчим компанийн төлөөлөл оролцсон юм. Бизнес группыг Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахлан ажиллалаа.

Баялаг бүтээгчдийн хамт Турк улсын аж үйлдвэрийн паркын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахын зэрэгцээ “Гэрэдэ” арьс ширний парк болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркын хамтын ажиллагааг эхлүүллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Арьс ширний аж үйлдвэрийн паркийн удирдлага, менежмент
  • Боловсон хүчнийг бэлтгэж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх
  • Желатины үйлдвэрлэл
  • Цэвэршүүлэх байгууламж, хог хаягдлын менежмент зэргээр хамтран ажиллана.

Монголоос арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг байна. Цаашид өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой юм. Мөн Туркийн Худалдааны сайд халал стандартыг маш сайн хангасан малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар ярилцжээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

“Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНТУ-ын аж үйлдвэр, техник технологитой танилцлаа. Тухайн үйлдвэрүүд хоорондоо кластераар нэгдэн ажиллаж, маш өндөр бүтээмжтэй, бүрэн технологижсон орчинд аж үйлдвэрлэл явуулж байна. Бид үйлдвэржсэн орон болохын тулд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бусад улсаас туршлага судлан, эх орондоо нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Энэ удаагийн айлчлалаар БНТУ-тай бүх л салбарт стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо” гэв.

Форумаар МҮХАҮТ болон БНТУ-ын Гадаад харилцааны байгууллага /DEIK/-тэй харилцан ойлголцлын санамж бичиг шинэчлэн байгуулсан бол манай улсын 10 гаруй компани Туркийн талтай хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хийлээ. Цаашид харилцааны түвшнийг ахиулан үр дүнтэй хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ч.Даваабаяр: Бүгд Найрамдах Турк улстай бүх л салбарт стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх