Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Та дараах хүнсийг хоосон ходоодтой үедээ хэрэглэхээс зайлс хийгээрэй

Эрүүл байж олон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та зарим хүнсийг хоосон ходоодтой үедээ хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Зарим хүнс ходоодны салст бүрхэвчийг цочроодог, хүчил-суурийн тэнцвэрийг алдагдуулдаг бол бусад нь чихрийн шижин, ходоодны үрэвсэлтэй болоход шууд нөлөөлдөг. Иймд дараах зүйлсийг өглөөний цайндаа бүү хэрэглээрэй. 

1. Цитрусын төрлийн жимс

Хоосон ходоодтой үедээ жүрж, бэрсүүт жүрж, нимбэг идвэл харшил үүсгэж, ходоодны үрэвсэлтэй болоход нөлөөлдөг. Тиймээс аяга цэвэр жүржийн шүүс уухаасаа өмнө бага ч болов цэвэр овьёостой өглөөний цай уухыг зөвлөж байна. Олон төрлийн жимсэнд фолийн хүчил агуулагддаг ч гэлээ цитрусын төрлийн жимсэнд өндөр хувьтай байдаг.

2. Гадил

Гадил жимсэнд маш ихээр агуулагддаг магни зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг тул энэ жагсаалтад оруулав. Гадилыг хоосон ходоодтой үедээ хамаагүй хэрэглэх нь кальци-магнийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй.

3. Түүхий ногоо

Түүхий ногоонд агуулагдах хүчил хэдэн секундийн дотор ходоодны дотор хэсгийг цочроодог. Тиймээс өглөө хоосон ходоодон дээр улаан лооль, өргөст хэмх эсвэл байцаа идвэл хоол боловсруулах чадвар муутай хүмүүст олон асуудал үүсгэж болно. Эргээд улаан лоольд байдаг таннин, пектин зэрэг идээлэгч бодисууд ходоодны чулуу үүсэхэд нөлөөлдөг. Лийр болон илжгэн чих ч мөн адил.

4. Тараг

Өглөөний цайнд тараг уух нь сайн гэж хүн бүр боддог байх. Гэвч өглөө хүний биед тараг дахь бактерийн тусламж шаардлагагүй байхаас гадна үр өгөөжгүй байдаг учир өглөөний цайнаас хоёр гурван цагийн дараа болон оройн хоолонд хэрэглэвэл тохиромжтой. Учир нь сүү, сүүн бүтээгдэхүүний гол үнэ цэнэ нь сүүн хүчлийн бактери болох ашигтай микрофлор буюу бичил биетнүүдэд байдаг. Хоосон ходоодтой үед тараг эсвэл кефир хэрэглэвэл тухайн бүтээгдэхүүнд агуулагдах бактери нь түрэмгий хүчиллэг орчинд шууд орж улмаар нарийн гэдсэнд хүрэлгүй устдаг. Тэгэхээр өглөө өлөн гэдэс дээрээ тараг уух хэрэггүй.

5. Хүйтэн уух зүйлс

Өглөө бүр аяга ус уух нь маш тустай. Гэвч хөргөгчөөс гаргасан тэс хүйтэн ус биш өрөөний хэмд тохирсон бүлээн ус уух ёстой. Өглөө ус уух үйл явц нь өглөөний цайны өмнө ходоод, гэдэсний замыг “халааж” буй хэрэг бөгөөд хүйтэн уух зүйлс ходоод, гэдэсний салст бүрхэвчийг цочроодог. Үүнээс гадна хоол боловсруулах замын архаг өвчинтэй тохиолдолд хоосон ходоодон дээр хүйтэн юм уувал өвчний хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй. Түүнчлэн хүйтэн шингэн нь ходоодны судасны нарийсалд хүргэдэг бөгөөд энэ нь цусны эргэлт, хоол боловсруулах үйл явцыг доройтуулдаг. Мөн сонирхуулахад өглөө хоосон ходоодон дээр хүйтэн юм уух нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулахад нөлөөлдөг байна.

6. Амттан

Өглөө дөнгөж сэрсний дараа нойр булчирхай зохих хэмжээний инсулиныг боловсруулах чадваргүй байдаг. Инсулин ихэдвэл цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүдний өвчин үүсэх, чихрийн шижинтэй болоход хүргэнэ. Өглөө их хэмжээний сахар ходоодонд орвол нойр булчирхайг доройтуулж, гэмтээхэд хүргэнэ.

7. Кофе

Олон хүний хувьд өглөөний цайг аяга кофегүйгээр төсөөлшгүй. Зарим нь бүр эрч хүч өгөх хар ундаагаа уухгүй л бол өглөөний цайгаа уудаггүй. Гэсэн хэдий ч хоосон ходоодон дээрээ кофе уух нь салст бүрхэвчийг цочроож, ходоодны шүүрлийг нэмэгдүүлж, ходоодны үрэвсэлтэй болгодог тул та эрүүл мэнддээ анхаарч энэ зуршлаасаа татгалзах хэрэгтэй.

8. Мах

Өглөө хүний бие хангалттай энерги хуримтлуулаагүй байдаг учир их хэмжээний уураг авах чадваргүй байдаг. Иймд амьтны гаралтай уураг ихтэй бүтээгдэхүүнийг өдрийн хоолонд хэрэглэх нь зүйтэй.

9. Өглөөний хоол

Чихэрлэг овьёос бүхий өглөөний хоолнууд эрүүл мэндэд тустай, биеийн галбирт нөлөөлдөггүй хэмээн сурталчилдаг ч ийм төрлийн бүтээгдэхүүнд магтаад байх ашиг тус байхгүй. Эсрэгээрээ, нүүрс усаар баялаг өглөөний хоол цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул үр дүн нь таныг “чонын” ходоодтой болгож өдрийн хоолонд их идэхэд хүргэнэ. Эцэст нь та жин нэмнэ гэсэн үг. Тиймээс сурталчилгаанд бүү итгэ, зөвхөн эрүүл, тустай хоол идээрэй.

10. Хачиртай талх

Гахайн утсан мах, зайдасны найрлагад маш хортой буюу хорт хавдрын эсийг өдөөдөг бодис агуулагддаг. Ходоод хангалттай хамгаалалтгүй үедээ ийм химийн довтолгоонд бэлэн бус байдаг тул өглөө ийм төрлийн хачиртай талх идэх нь ходоодонд тань аюултай.

11. Сармис

Өглөө сармисаар амталсан хоол идэхгүй байвал сайн. Хэдий сармис аллицин гэх ач тустай амин хүчлийг агуулдаг ч өлөн ходоодтой үед идвэл цөсний хүүдий, ходоодны ханыг цочроох эрсдэлтэй. Үүний үр дүнд тэдний үйл ажиллагаа алдагдаж, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсэх болно.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Та дараах хүнсийг хоосон ходоодтой үедээ хэрэглэхээс зайлс хийгээрэй
Хэл солих
Мэдээлэл хайх