Ховд аймгийн Манхан сум мал аж ахуйн таван багтай. 800 гаруй малчин өрхтэй.
Өнгөрсөн онд 270 мянга гаруй толгой мал тоолуулсан ба малын тоогоор аймагтаа гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Манхан сум бол өвөлжилт хүндхэн байгаа сумдын нэг. Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол гарч эхэлжээ.
Ховд аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан ажлын баг энэ сарын 29-нд Манхан суманд ажиллалаа. Энэ үеэр сумын удирдлагууд дээрх мэдээллийг танилцуулсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/360838