Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ

Тэжээвэр амьтны 2024 оны тооллогын дүн гарсан байна. Тухайлбал:

  • Гахай 21090,
  • Шувуу 1836540,
  • Цаа буга 2780,
  • Илжиг 30,
  • Зөгийн бүл 15430,
  • Туулай 320,

Тэжээвэр амьтдаас аймаг, нийслэлд гахай, шувуу хоёр хамгийн олноор тоологджээ. Гэхдээ шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос 1000 орчмоор өсжээ. Харин гахай, туулайны тоо толгой цөөрсөн байна.

Аль аймагт хэдэн төрлийн тэжээвэр амьтад байдаг тухайд Говь-Алтайгаас бусад 20 аймаг, нийслэлд шувуу тоологджээ. Харин гахай Баян-Өлгийгөөс бусад 20 аймаг нийслэлд тоологдсон байна. Энэ хоёр төрлийн тэжээвэр амьтны дараа зөгийн бүл тоо, толгойгоороо орсон. Зөгийн бүл 13 аймагт тоологдсон байна. Тэднээс Сэлэнгэ аймгийн Шаамар сум хамгийн олон Зөгийн бүлтэй. Зөгийн балны үйлдвэрлэлийн гол цөм нь Сэлэнгэ аймаг юм.

Хөвсгөл аймаг, тэр дундаа Цагааннуур суманд цаа буга хамгийн олон тоологдсон байна. Илжиг 3 аймагт, туулай нийслэлээс гадна 6 аймагт тоологджээ. Тэгвэл Хөвсгөл аймагт туулай, илжиг тоологдоогүй. Улаанбаатар хотод цаа буга, илжиг тоологдоогүй гэсэн дүн мэдээ гарчээ. Эндээс харвал зах зээлд бүтээгдэхүүн нь хурдан борлогдох боломжтой гахай (мах), шувуу (өндөг), зөгийн бүл (бал) төрлийн амьтдыг манай иргэд тоолуулжээ. Тэр дундаа нийслэл, Дархан, Эрдэнэт түүнийг тойрсон аймаг суманд зонхилон үржүүлж эдийн засгийн эргэлтэд оруулдаг нь харагдаж байна.

Тэжээвэр амьтад: Хөдөө аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа амьтдыг хамруулна. Ашиг олох зорилгогүйгээр өсгөж байгаа гэрийн тэжээмэл амьтад (муур, нохой) энд орохгүй гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/360934

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ
Хэл солих
Мэдээлэл хайх