Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

49

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалиар шагналаа

42

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

9

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

11

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

14

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

68

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

21

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

8

Давсны хэрэглээг багасгах аргууд

22

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?
ах

409

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

228

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

71

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

68

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

49

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалиар шагналаа

42

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

29

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

26

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

25

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ
ах

“Fix My Food” аяны хүрээнд ЕБС-ийн хоол тэжээлийн орчны үнэлгээний дүнг танилцуулах уулзалт боллоо

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд залуучуудад эрүүл хоол, хүнсний орчинг бүрдүүлэх зорилгоор “Fix My Food” олон улсын аяныг эхлүүлжээ. Тус аяны хүрээнд нийслэлийн 10 сургуулийн хүнсний орчин, сурагчдын хэрэгцээ, сэтгэл ханамжийн байдлын талаар хүүхдүүд өөрсдөө хийсэн ЕБС-ийн хоол тэжээлийн орчны үнэлгээний дүнг танилцуулах уулзалт боллоо. Уулзалтад Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Монголын Хүүхдийн Зөвлөл, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Сангийн Яам, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албаныхан оролцлоо.

Уг аяныг Английн “Bite Back” төрийн бус байгууллага санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эл олон улсын аяныг Монгол Улсаас эхлүүлж буй. Тус аяныг Азийн найман улсад өрнүүлэх бөгөөд эрүүл зөв хооллолт, түргэн хоолны хор хөнөөлийн талаар ерөнхий боловсролын сурагчдад сурталчлан таниулах зорилготой юм.

ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран монгол хүүхдийн илүүдэл, жин, таргалалтын сэргийлэлтэд өргөн хүрээний дүн шинжилгээ, судалгаа явуулжээ.

Судалгаагаар манай улсын хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин, таргалалтын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг онцолсон байна. Илүүдэл жинтэй хүүхэд доромжлол, сэтгэл гутрал, түгшүүрт илүү өртөж, өөрийгөө дорд үзэх хандлагатай байдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, таргалалтаас урьдчилан сэргийлэхэд хүнсний орчныг сайжруулах 4 арга хэмжээг үр дүнтэй гэж үздэг:

Үүнд:

  • эрүүл бус хүнсний зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалах
  • чихрийн хэрэглээг бууруулах
  • хүнсний шошгололтын мэдээллийг сайжруулах
  • сургууль, цэцэрлэгийн хүнсний орчинг сайжруулах, эрүүл хүнсээр хангах

Уулзалтын үеэр Монголын Хүүхдийн Зөвлөлийн гишүүн Г.Бөртэ танилцуулсан илтгэлдээ:

Монгол Улс сургуулийн хоол, хүнсний орчныг сайжруулах чиглэлээр нилээдгүй арга хэмжээ авдаг орны тоонд ордог. “Fix My Food” аяны хүрээнд Монголын Хүүхдийн Зөвлөлийн гишүүд Нийслэлийн арван сургуульд хоол тэжээлийн орчны судалгааг явуулсан.

Судалгааны дүнгээс харвал сургуулийн гадна болон дотор орчны хоол хүнсний нэгдсэн стандарт, хяналт шалгалт хамгийн их дутагдаж байна.

Зарим сургуулийн 150м радиус дотор үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд газтай болон чихрийн агууламж өндөртэй ундааг аягалан зарж байна. Ингэхдээ нэг аяга ундааг 1000 төгрөгөөр зарж байгаа юм. Мөн үдийн цай хөтөлбөрөөр бага ангийн сурагчдад өгдөг хоол нь өдөрт авах ёстой шим тэжээлийн шаардлагагыг хангахгүй байна. Цаашид дараах зөвлөмжийн дагуу ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

  • Эрүүл мэндийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх,
  • Сургуулийн эргэн тойронд хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд хадгалалтын горим зөрчсөн, чихэр, тосны агууламж өндөр хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа тул хяналтыг сайжруулах,
  • Дунд, ахлах ангийн сурагчид эрүүл, тэнцвэртэй хооллох талаар мэдлэгтэй болж байгаа хэдий ч сургуулийн орчинд хооллох нөхцөл бүрдээгүй,
  • Сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулж мөнгө өгдөг хэдий ч шинэ ногоо, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг шим тэжээллэг хоол хэрэглэх боломж бүрдээгүй,
  • Өсөлт хөгжлийн эрчимтэй үе болох дунд, ахлах ангийн сурагчдын хооллолтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд нэгдлээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Чихрийн агууламж өндөртэй ундааг аягалж зарж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн ноцтой асуудал.

Бид “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн 2,5 жилийн хугацаанд дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг шийдэхийн тулд 3200 гаруй том, жижиг төслүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна. Одоо бид хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын хоол, хүнсний асуудлыг чухалчлан авч үзэж, цаашид дотоодын хүнс үйлдвэрлэгчидтэй хамтран монгол хүүхдийг монгол хүнсээр хангах үндэсний хэмжээний томоохон ажлыг хийж хэрэгжүүлнэ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Fix My Food” аяны хүрээнд ЕБС-ийн хоол тэжээлийн орчны үнэлгээний дүнг танилцуулах уулзалт боллоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх